Жүжигчин Владимир Зеленский Украины Ерөнхийлөгч боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Владимир Зеленский өчигдөр /2019.04.21/ болсон сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад иргэдийн 73.7 хувийн санал авчээ. 41 настай Владимир Зеленский ийн Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког ялж, тус улсын Төрийн тэргүүнээр сонгогдлоо.

Петр Порошенкод иргэдийн 24.5 хувь нь саналаа өгчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар Владимир Зеленский сонгогчдын 30 хувийн, Петр Порошенко 17.8 хувийн саналыг авч байсан юм.

Украин улсыг таван жил удирдах Владимир Зеленский “Та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Украин улсын иргэн хүний хувьд Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд, биднийг хараарай, боломжгүй зүйл гэж байхгүй” гэжээ. Тэрбээр улс орноо авлигаас ангижруулах, Донбасст энх тайвныг тогтоох гэсэн гол уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн билээ.

Багадаа Монголд амьдарч байсан Владимир Зеленский нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Түүний аав Монголд ажилладаг байсан тул Владимир Зеленский бага насандаа Эрдэнэт хотод дөрвөн жил амьдарсан гэдэг. Энэ тухай ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.90.32) 2022 оны 04 сарын 04

Хүүхэд 4 хүртэлх насандаа нийгмийн амьдралыг хар цагаанаар нь ялган тусгаж бүрэн гүйцэд , зөв илэрхийлж сайн сураагүй байдаг . \nТийм учраас энэ насны сайн , муу зүйлийн талаархи хожмын дурсамж ихэвчлэх гэр бүлийн дотрох эцэг эхийн харилцаанаас \nшалтгаантай байдаг юм .

0  |  0
Хаха(64.119.19.216) 2019 оны 04 сарын 22

Хуучин социалист лагерийн оросын колони орныхон бүтэхгүйээ. Дампуу л байна улам дампуурчээ украйн

1  |  1
Зочин(202.9.44.240) 2019 оны 04 сарын 22

За ашгүй дээ. Прошенко гэж Америкчуудын гар хөл болсон утсан хүүхэлдэй ялагдсан нь Оросын ард түмэн цаашлаад европ, дэлхий нийтэд заналхийлж байсан хар аюулыг бага ч атугай зайлуулах горьдлого төрүүлж байна.Ишиг эврээ ургахаар эвхийгээ мөргөдөг үлгэрийг ялагдсан ерөнхийлөгч янзтай баталсан. Манайхан сургамж авахад ер гэмгүй, гэхдээ илжигний чинхэнд алт, ус хоёр адил гэдэг дээ.

1  |  1
Зочин(202.9.44.240) 2019 оны 04 сарын 22

За ашгүй дээ. Прошенко гэж Америкчуудын гар хөл болсон утсан хүүхэлдэй ялагдсан нь Оросын ард түмэн цаашлаад европ, дэлхий нийтэд заналхийлж байсан хар аюулыг бага ч атугай зайлуулах горьдлого төрүүлж байна.Ишиг эврээ ургахаар эвхийгээ мөргөдөг үлгэрийг ялагдсан ерөнхийлөгч янзтай баталсан. Манайхан сургамж авахад ер гэмгүй, гэхдээ илжигний чинхэнд алт, ус хоёр адил гэдэг дээ.

1  |  1
Санж(66.181.161.11) 2019 оны 04 сарын 22

Батзандан мэтийн солиотууд арай мѳрѳѳдцѳн яваа юм биш бээз........ магадгүй шүүү

3  |  2
Зочиг(202.9.44.64) 2019 оны 04 сарын 22

Манай алиа марзан гаруудад шанс бас байгаа шүү!!

0  |  0
Top