Шүдний эмнэлгүүд 2-6 насны хүүхдэд ҮНЭГҮЙ үйлчилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр өнөөдөр /2019.04.22/ албан ёсоор орон даяар хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх ба энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. 

Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос  орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж, хөтөлбөрт хамрагджээ. Болзол хангасан дараах эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг  худалдан авах гэрээ” байгуулсан байна.

Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар 2019 онд буюу эхний ээлжинд 2-6 насны хүүхдүүдийг уг хөтөлбөрт нэг удаа хамруулах бол зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдэд хамрагдах боломж олгох аж. 

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ гэж тооцож байгаа аж.

ТА ХҮҮХДЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЭМНЭЛГИЙН ЖАГСААЛТЫГ ДАРААХ ХҮСНЭГТЭЭС ХАРНА УУ?
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
үнэн зөв мэдээлэл өг(124.158.93.130) 2019 оны 04 сарын 22

үнэн зөв мэдээлэл өгөөчээ Удвал дент-д үзүүлэх гээд очсон манайхтай гэрээ хийгээгүй манайх үзэхгүй гэх юмаа нэр нь орцон байхын ямар учиртай юм бэ

0  |  0
Top