Монгол болон Беларусийн Засгийн газар хоорондын гэрээ ёсоор Беларусь улсаас автомашин, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ. Беларусийн Аж үйлдвэрийн дэд сайд Александр Огородников Монгол Улсад айлчлах үеэрээ тус улсын “МТЗ”, “МАЗ”, “Гомсельмаш”, “Бобруйскагромаш”, “Могилевлифтмаш”, “Пожснаб” компанийн автомашин, тоног төхөөрөмжийг Беларусийн хөгжлийн банкны зээлээр Монгол Улсад нийлүүлэхээр болсон юм.
Түүнчлэн Улаанбаатар хотыг гамшгаас урьдчилан сэргийлэх, зам тээврийг орчин үеэр хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр ирэх жилүүдэд хамтран ажиллахаар болсон билээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт ирэх зургаадугаар сард болохоор Засгийн газар хооронд тохиролцоод байна.
Сэтгэгдэл ( 0 )