УИХ дахь МАН-ын бүлгээс Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг баталж, иргэдэд урт хугацаатай, барьцаагүй, гурван хувийн хүүтэй зээл олгох нь зүйтэй гэж үзсэн байна. МАН-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд чухал үүрэгтэй уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хамт нийт 27 гишүүн санаачлан Засгийн газраас санал авахаар өргөн бариад байгаа аж.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй “Итгэлийн зээл” олгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэсэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт тусгасан. Манай улсын хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий, 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан. Улс орны эдийн засгийг богино хугацаанд сэргээж өсөлтийг бий болгохын тулд нийгмийн салбаруудаа дэмжих, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад чиглүүлэх шаардлагатай байгаа.
Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгэж байгаа нэг асуудал бол орлогын тэгш бус хуваарилалт газар авсан явдал. Тухайлбал, боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Яг зорилтот бүлэг болох орлого багатай иргэд бага хүүтэй зээл авч чадахгүй байгаа. Зээл авч чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь барьцаа хөрөнгө. Иймээс төрийн зүгээс иргэний итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага бий болсон гэж үзээд хуулийн төслийг санаачилж, өргөн барьж байгаа юм. Энэхүү зээл нь иргэдийг амьжиргаагаа сайжруулах боломж олгоно гэж үзэж байна. Манай улсын хувьд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг юм билээ. Тэгэхээр Итгэлийн зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байна гэж үзсэн. Зээл авах шаардлагын хувьд хугацаа хэтэрсэн зээлтэй эсвэл өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй. Мөн зээл хүсэгчид сүүлийн нэг жил өрхийн бичил бизнес эрхэлж байсан байх шаардлагатай. Түүнчлэн орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсэж байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө. Зээлийг олгохын тулд санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан байх ёстой.
Зээлд эрхзүйн бүрэн чадамжтай 18 хүрсэн Монгол Улсын иргэн хамрагдах боломжтой. Зээлийг хугацаанд төлсөн тохиолдолд дахин зээл авах эрх үүснэ. Зээлийн мэдээллийн санд зээл хянагдаад явах учраас иргэд хугацаандаа зээлээ төлөөд явна гэж үзэж байгаа. Олон улсын туршлагаас харахад БНХАУ итгэлийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлж иргэдээ ядуурлаас гаргаж байна. Мөн ОХУ 2017 оноос итгэлийн зээлийг 80 хүртэлх сая төгрөг байхаар тооцон иргэдэд олгож байна. Бангладешт 100 мянган иргэндээ ийм төрлийн төсөл хэрэгжүүлж Нобелийн шагнал хүртлээ. Тэгэхээр бид иргэддээ итгэж зээлийг барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгох хуулийн төсөл санаачилж, улс төрийн шийдвэр гаргасан юм” хэмээн тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тайлбартай уялдуулан дараах тодруулгыг авсан юм.
-Итгэлийн зээлийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ. Инфляц хөөрөгдөх зэрэг сөрөг үр дагавараас хэрхэн сэргийлсэн бэ?
-Үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд орохын тулд иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төслийг боловсруулсан. Итгэлийн зээлийг олгосноор макро тэнцвэрийг бататгасан, олон тулгуурт дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн тогтвортой эдийн засгийг бий болгоно гэж үзэж байгаа. Энэ зээлийг олгосноор эдийн засагт сөрөг үзүүлэлт гарахгүй. Иргэд өөрийн амьжиргааг аваад явчих чадвартай болох юм бол төрөөс ямар ч зүйл шаарддаггүй. Таван сая төгрөгийн зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байхгүй явдал нь иргэдийн амьдралыг уруудуулаад байгаа. Тиймээс Монголын төр анх удаа итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргаж байна.
-Зээлийг арилжааны банкаар олгох уу?
-Итгэлийн зээлийг төр өөрөө хариуцаад Төрийн банкаар дамжуулж, гурван хувийн хүүтэй олгоно гэж үзэж байгаа. Арилжааны банкаар дамжуулбал хүү нь өндөрсөөд явчихна. Тиймээс төр нэг удаа иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгоод өгөөч гэж гуйж байгаа юм. Зөвхөн төрийн банкаар дамжуулж зээлийг олгох ёстой гэж хатуу хуульчилна. Төр өнөөдөр зохицуулалт хийх ёстой. 1990 оноос хойш Монголын ядуурал 30-35 хувьтай явсаар ирсэн. Өнөөдөр дахиад л бахь байдгаараа 30 дээрээ байна. Эдийн засаг 17 хувиар өсөж байхад ч, өнөөдөр зургаан хувиар өсчихөөд байхад ч ядуурал буурахгүй байгаа нь иргэд рүүгээ чиглэсэн амьжиргааг нь дээшлүүлэх бодит ажил хийгдэхгүй байсантай холбоотой.
-Жилд хэчээн төгрөгийг итгэлийн зээл хэлбэрээр олгох тооцоо гарсан бэ?
-Улс эхний ээлжинд жилдээ 200-300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаад ашиг авахгүйгээр эрсдэлээ хариуцаад иргэддээ зээлнэ. Итгэлийн зээлийн ажлын хэсгийг байгуулахдаа банк санхүүгийн байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын оролцоог хангана. Монгол Улсад анх удаагаа нийгмийн итгэлцлийг бий болгох зээлийг гаргах зайлшгүй шаардлага байгаа тухайд бүгд санал нэгдэж байгаа.
-Ипотекийн найман хувийн зээлийг хангалттай хэмжээнд олгож чаддаггүй манай улсын хувьд гурван хувийн хүүтэй зээлийг олгох чадамж бий юу?
-Ипотекийн найман хувийн зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар тодорхой ажлууд хийж байгаа. Ингэж байж агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшил гарна. Итгэлийн зээл ипотекийн зээлээс ялгаатай. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд төрийн зохицуулалтаараа зорилтот бүлэгтээ чиглэсэн төсөл хэрэгжүүлээд амжилтад хүрчихсэн байна. Тиймээс гуравхан сая хүн амтай Монгол Улсад итгэлийн зээл олгох үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.
-Тухайн иргэн өргүй байх, батлан даагч болоогүй байх зэрэг шалгуур тавьж байгаа юм байна. Шалгуурыг давах иргэн хэр их байгаа бол?
-Зээлийн тодорхой хэмжээнд хүрээг нь хумьж өгч байж зээл олгох систем амжилттай хэрэгжинэ. Хамгийн гол нь зээл авч чаддаггүй хүмүүс олон бий. Энэ хүмүүст боломж олгох юм. 21 аймаг, есөн дүүрэгтээ зээлийг эхлүүлэх нь зөв. Цаашдаа үе шаттайгаар явах ажил эхэлж байгаа нь энэ хуулийн хамгийн зөв үйлдэл болно.
-Хэзээнээс зээл олгож эхлэх вэ?
-Бид одоогоор хуулийн төслөө боловсруулаад Засгийн газарт өргөн барьчихсан. Засгийн газар дэмжээд оруулж ирсний дараа УИХ-аархэлэлцүүлнэ. Мэдээж бид хуулиа яаралтай горимоор батлуулахаар өдөр, шөнөгүй уйгагүй ажиллана.
Сэтгэгдэл ( 30 )
Улсын ирээдүйг устгах гээд байгаа гаднаас авсан зээлэндээ зориулаач ээ хүмүүсийн ухамсар дээшилсэн нэг ч хүн дэмжихгүй байна 2016 онд АН хувьцааны мөнгө гэж 300000 тараагд хуйгаараа яладсан
Дахиж сонгогдохын тулд татварын мөнгөөр тоглож байна төрийн мөнгө гэж байхгүй та нарынх ч бүр биш улайрсан харгис дээрэм хийж төрд дахин шургах оролдлого шүү татварын мөнгө бол ард олны хөдөлмөр
Энэ солиорлоо хэрэгжүүлж гай болохоосоо өмнө УИХ эртхэн тарвал таарна. 2012 оны сонгуулийн 350 сая-ын өрийг 7 жилийн турш төлж байж арай хийж дуусамагц дараагийн хорлон сүйтгэх ажлаа эхлэх гэж байна уу та нар.Энэ иргэдийг улсын мөнгөөр хахуульдах санаачилга гаргаад байгаа нөхдүүдийн 20 оны сонгуульд гаргаж огт болохгүй.
сх шаалаа даа ! итгэлийн зээл ч гэх шиг хаанаас хулгайж луйвардах бол оо. бас эрсдэлээ хариуцана гэнээ ёстой ”түй” блгүй
Bitgii gai bolood bai. Zugeer l zailj uz . Turiin munguur bitgii toglo .
Энэ авгай өдөр шөнөгүй нойргүй ажилалаа юу ? Жирийн үeдээ байнга унтаж байдаг хүн.Даанч итгэл төрөхгүй юм даа.Сонгуулийн хуурамч амлалт.Гарсныхаа дараа хэрэгжүүлэхгүй.Одоо ипотeкийн зээлээ өгч чадахгүй байгаа биз дээ
Orond oryyllj,,Orond,,,barrilj,,,Uls..ornoo baritsaand,,tabina
Тэнэг авгай улс орныг өрийн дарамтанд оруулах нь
Oyunhorol helj baigaa bol uls turiin shou. Ard tumneesee iluu nam gedeg hun shuu dee. Tegeheer todorhoi shuu dee.
Ард иргэдээ өрөнд унагаж төсөв банкаа дампууруулах бодлого гаргаж байгаа энэ авгайн үйлдлийг эсэргүүцэж байна. Хэрэв мөнгө байгаа бол хүүхдийг мөнгийг бүрэн олго тэтэгэвэрийг цалин хөлсийг 50% нэмчих
Нэг сайн цадаж аваад бусдын эрхшээлд эргэлт буцалтгүй ор гэсэн үг үү.
Huvia hicheesen balai avgai.dahiad neg songogdchih sanaatai ym bh daa.chaavaas
Та минь эрүүл үү хурлын тасаг хүнгүй болсон гэсэн шүү
Сэтгэгдлүүдийг уншаад сэтгэл хөдлөж сууна ард түмэн зүгээр шахуу мөнгө өгье гэхэд наад мөнгө чинь юун мөнгө вэ өгч яадах уу төлж чадах уу эдийн засагт чмар нөлөөтэй вэ гээд авья идье гэхээсээ өмнө тунгаан хэлэлцэж байна энэ бол оюун санаа сэтгэлгээний том өөрчлөлт дархлаа ард иргэдийн дунд бий болж байгаагийн илэрэл МАН ыхан 20 саяыг амлангуут ард иргэд тэртээх 90 оных шиг хошуураад дайраад дэмжээд сүйд болно гэж бодож тооцсон байх гэтэл иргэд нь бүр эсэргүүцэх маягтай болоод эхлэнгүүт гарууд шоконд ороод түүнээсээ гараагүй байна
Songuuli oirtood genet seree yu. Balai untaahai avgai. Ta nariin ulgert itgeh hun odoo baihgui. Zuudleed baigaa yumuu?
JDU-chin gishuud bhad ard tumen ene zeeliig avch huviin jijig ym hiimeer bna
БИ Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙВАЛ УЛС ОРОН АРД ИРГЭД ЛӨӨЛӨӨЛ БАЙНАШДЭЭ??? ИЧДЭГГҮЙ БУЗАРЫН АВГАЙ ЭНЭ ХААНААСАА МӨНГӨ ГАРГААД ИРЭВ ДООД НҮХНЭЭСЭЭ ЦУВУУЛСАН УУ??? ХУУРАЙШИЖ ХАТСАН ЮМНУУД БҮР ХУЦАЖ ӨГӨХ ЮМАА??????
Exleed sonshod taalagdaagvi xarin daxin daxin unshaad bsan chin taalagdchihlaa avnaa bi lav
Hutsawaa muu gahainuud songuuli duhuud gulug bolj baina uu ta nar
Тэтгэвэр цалин нэмж чадөхгүй байж яаж 20 сая өгнө гэж хэлж чадаж байна. санал авах өдөр өгөх юм болуу
mash zøv zyitei alham gej yzej bn.ih hyrald demjigdene gej naidaj bn.
Энэ авгай унэхээр оорийгоо бодсон хулгайч юм АА, тэр хун бухэнд хунээр огсон зээл нэртэй монго чинь хунд хоол болохгуй, монгоний ханш 2 дахин унах байх, доллор 4000 хурэх болов уу, ядарсан иргэд тэр монгоо яаж зарцуулаад учраа олоогуй байхад баар, рестораны унэ 2 дахин осоод архинд жилээд машины сэг аваад Улаанбтар, Монголын тал тэр чигтээ Хуучин машины сэг, Харин хувийн сургуулиуд толбороо нэмээд толбороо шууд аваад Оюунхорол зовлон гуй баяжина
Ийм зээл өглөө гэж бодий.Манайхан мөнгөө аваад эрээн яваад баахан хятадын хог чирээд ирэхвий дээ
Итгэсэн юм шиг л байхаас гэдэг байх аа? Сонгууль ойртоод ард олондоо хайртай ч гэж жигтэйхэн болж байна даа,энэ махан толгойтнууд!
...Түүнчлэн орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсэж байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө... гэсэн байна. Иргэддээ итгэл үзүүлэх гэж байгаа л юм бол энэ заалт хэрэггүй. Учир нь ажилгүй, орлогогүй ядарсан иргэдийг хэдэн цаасаар хууран материал цуглуулж бүрдүүлээд өмнөөс нь батлан даалт гаргаж хүү багатай мөнгө эргэлдүүлэх боломжийг луйварчид, тэдний сүлжээ алдахгүй.
МАН -ын ЭНЭ УНТАА ”ЧАВКА” ЗҮҮДЭНДЭЭ ИЙМ АРГААР МӨНГӨ ИДЭЖ, МОНГОЛЫГ ҮГҮЙРҮҮЛЖ, ИРГЭДИЙГ УЛАМ ЯДУУРУУЛАХ АРГА ОЛЖ СЭРСЭН НЬ ХАРАМСАЛТАЙ... БҮҮ ИТГЭЭРЭЙ МОНГОЛЧУУД МИНЬ... ОЮУНХОРОЛ ГЭДЭГ ЧАВКА БОЛ ”ШУЛАМ” БОЛСОН АЙМШИГ АВГАЙ ШҮҮ...
НААД СОНГУУЛИЙН ШОУГАА БОЛИОЧЭЭ. МӨНГӨ БАЙГАА БОЛ ГАДНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХӨД ЗОРИУЛААЧ.