“Нүүдэлчдийн дуу хоолой” наадам долоодугаар сарын 12-14-нд Буриадад болно. Наадамд манай “UulUs band” хамтлаг оролцохоор бэлтгэлээ хийж эхэлжээ. “UulUs band” нь буурал хөгшчүүлийн дүрд хувилсан таван залуу бөгөөд монгол ардын дуу дуулдаг. Өнгөрсөн жил байгуулагдсан тус хамтлагийг Соёлын төв өргөө, Zun production продюсерийн төв дэмжин ажиллаж байна.
Монголын биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус хамтлаг ардын дуунаас гадна ерөөл магтаал уншиж, хөөмийлдөг. Хамтлагийн таван гишүүн өөр өөрийн дүртэй. Ахмад морин хуурч, буриад өвгөн, халимаг өвгөн, дархад өвгөн, халх өвгөн нар монгол ардын дуу хөгжмөө буриад зон олонд толилуулна. Мөн манай улсаас “RecOn”, “REDLINE” хамтлаг, Өмнөд Солонгосын “SE SO NEON”, Хятадын “SECOND HAND ROSE” хамтлагууд оролцоно.
Сэтгэгдэл ( 1 )
Ed nar chine hujaagiin danjaaduud bna shdee.