Моника Беллуччи Каннын кино наадамд найз залуутайгаа ирэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

54 настай жүжигчин Моника Беллуччи найз залуугаа удаан хугацаанд нууцалсан билээ. Дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Моникагийн найз залуу нь хэн бэ гэдгийг мэдэх гэсэн олны хүлээлт Каннын кино наадмын үеэр биелжээ. Тус наадмын хүрээнд болсон үдэшлэгт Моника 36 настай найз залуу Николас Лефевретэйгээ хамт ирсэн байна. Тэрбээр зураач, дизайнер, арт галерейн эзэн аж.

Тэд “Dior” болон “Vogue”-гийн үдшийн хүлээн авалтад оролцжээ. Гоёмсог даашинзтай Моника үзэсгэлэнтэй бөгөөд аз жаргалтай харагдаж байсан талаар фэнүүд нь ярьсан байна.

Моника 2013 онд нөхөр Венсан Касселаасаа салсан билээ. Тэд 14 жил хамт амьдарч, хоёр охины эцэг эх болсон. Гэвч тэд одоо тус тусын амьдралаа бүтээж явна. Моника Беллуччигийн экс нөхөр, жүжигчин Венсан Кассел 22 настай модель Тина Кунакитай гэрлэж, саяхан охинтой болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top