Шатахууны үнэ дахин НЭМЭГДЛЭЭ

2019 оны 05 сарын 21

Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор манай улсад шатахууны үнэ 50 биш зуу, хоёр зуу, гурван зуу төгрөгөөр нэмэх нөхцөл байдал үүсчихээд байгаа гэж УУХҮЯ-ны Газрын тосны хэлтсээс тайлбар өгч байсан. Шатахууны үнэ дөрөвдүгээр сард  80 төгрөгөөр нэмэгдсэний дараах тайлбар гэдгийг тодотгоё. Тэгвэл өчигдрөөс /2019.05.20/  АИ 92 шатахуун 1860 төгрөгөөс 1940 төгрөг болж нэмэгдээд байна. Тэгэхээр нийт дүнгээрээ 160 төгрөгөөр нэмэгдээд байна гэсэн үг.

Сануулахад, 2018 онд шатахууны үнийг таван удаа нэмж, эргээд 250 төгрөгөөр буулгаад байсан импортлогчид 2019 оны дөрөвдүгээр сард литр тутамд 50-80 төгрөгөөр нэмэгдүүлснээ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа. Өнөөдөр ч нефтийн үнэ ногооноор тэмдэглэгдсэн хэвээрээ байна. Тэгэхээр импортлогчдын өмнө тулсан бэрхшээл хадгалагдсан хэвээрээ гэсэн үг.

Дэлхийн зах зээл дээр гуравдугаар  сард газрын тосны үнэ өсч дөрөвдүгээр сард манайд зарж байгаа үнэ дээр шууд нөлөөлсөн байгаа. Тавдугаар сарын үнэ тодорхой хэмжээгээр өсөлттэй иржээ. Тэгэхээр импортлогчдын хувьд тэр өсөлтийн зөрүүг олж авахын тулд үнээ нэмж байгаа гэж ойлгогдож байна.

УУХҮЯ болоод АМГТГ-ын зүгээс мэдэгдэхдээ “Шатахууны үнийг аль болох хамгийн бага нэмэгдэх талаас нь л  нефть импортлогч компаниудтай ярилцаж, зөвлөмж өгч байгаа. Үнийн зөвлөлөөс шатахууны үнийг  бага хэмжээгээр нэмээч ээ гэсэн зөвлөмж л өгдөг. Тулган шаардсан чиглэл өгдөггүй. ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Нэг сараас хойш бараг 150 ам.доллараар нэмэгдчихсэн байгаа. Тийм учраас үнээ нэмье гэсэн асуудлыг компаниудаас байнга тавьж байгаа. Бид бол үнийг нэмж болохгүй ээ л гэсэн зөвлөмжийг өгч байгаа. 2018 оны сүүлээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан  учраас бид үнээ буулгах шаардлага тавьсан. Импортлогчид ч үнээ буулгасан. Одоо бол нөхцөл байдал өөр байна. Ираны эсрэг хориг тавьсан АНУ-ын хоригоос шалтгаалан Хятад, Энэтхэг зэрэг орнууд Иранаас газрын тос экспортлох боломжгүй болж байна. Мөн Ливи улсын дотоодын хямрал нь газрын тосны олборлолтын хэмжээ огцом буурахад нөлөөлж байна. Ийм нөхцөл байдал цаашид үргэлжилбэл Брэнт төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэж буй юм.

Энд шатахууны үнийг өсгөж гол хүчин зүйл дэлхийн газрын тосны үнээс хамаарч байгаа гэж буй тул гадаад нөхцөл байдлыг лавшруулан харъя.

АНУ-ын хориг нефтийн үнийг хөөргөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Ираны эсрэг хоригоо чангатгаж байгаатай зэрэгцээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помео “Иранаас үргэжлүүлэн газрын тосны худалдаж авч байгаа ямар ч улс АНУ-ын хоригтой нүүр тулна” гэж мэдэгдснээс шалтгаалан газрын тосны ханш сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрээд байгаа юм. Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригоос шалтгаалан БНХАУ, Грек, Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Турк зэрэг орнууд энэ оны энэ сарын 2-ноос эхлэн Иранаас газрын тос импортлох боломжгүй болж байгаа бөгөөд үүнээс шалтгаалан Иран улс газрын түүхий тосны зах зээлээс гарч байна. Мөн Ливи улсын дотоодын хямрал нь газрын тосны олборлолтын хэмжээ огцом буурахад шууд нөлөөлж байна. Одоогийн энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл Брент төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрэх боломжтой гэж “SPI Asset Management” таамаглаж байгаа юм.

Онцгой албан татвараар зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал

Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар манай  улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байсан. Үүнээс А-80 автобензин 109, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй гэж мэдэгдсэн. Засгийн газрын 2018 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгжүүд 116.5 мянган тонноос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472,3 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан Монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байгаа аж.

Тодотгоход, Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Шатахууны үнийг автоматаар тогтоох механизм” нэвтрүүлэх Техникийн туслалцааны Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 11-29-ний өдрүүдэд манай улсад ажилласан. ОУВС нь шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг 40 гаруй оронд хэрэгжүүлсэн байна. Тодруулбал,  шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог механизм манай улсад нэвтрүүлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил болгох, тогтмол мэдээлж байх, улс төржилтөөс шалтгаалан шатахууны үнэд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн   огцом өөрчлөлтийг багасгаж, зах зээлийн зарчимд уялдуудах давуу талтай болно гэв.  ОУВС-гийн Техникийн туслалцааны ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулаад байгаа юм билээ.

Ихэнх шатахууны Онцгой албан татварыг тэглэчихсэн байгаа учраас одоогийн нөхцөлд Онцгой албан татвараар зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгаа. Цаашид ОУВС-гаас зөвлөсний дагуу энэ арга, аргачлалыг хэрэгжүүлээд явах тал руу Сангийн яам, УУХҮЯ, Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж, анхаарах хүлээлт үүсээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
харамсаж байна(150.129.140.126) 2019 оны 05 сарын 24

мананГИЙНХАН БЕНЗИНЫ ҮНЭ, МАХНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨХ ЗАМААР зг АА УНАГАХ ЗОРИЛОГО ТАВЬЖЭЭ. зг ЫГ УНАГАХАД ан ЫГ с. эрдэнэ УДИРДАН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮҮРЭГ АВСАН БАЙНА. айхтар ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ. ЗАСГИЙН газар луйварчдын хорон санааг мэдэхгүй байна уу? ЭСВЭЛ ...

0  |  0
иргэн(103.57.94.56) 2019 оны 05 сарын 22

Нөгөө 5 гишүүн юу болов оо ард түмэн гээд байсан одоо ард түмнээ бодох цаг ирсэн бишүү юм нэгээр дуусахгүй гэж үг байдаг байхаа

0  |  0
зочин(103.57.94.56) 2019 оны 05 сарын 22

Хариуцсан сайд нь никийн өмч хувьчлалыг шалган буцаан авна гээд яриад байсан яасан бэ

0  |  0
Зочин(66.181.191.115) 2019 оны 05 сарын 21

Худлаа мэдэмхийрч их мэдэгч болж бхаар ажлаа хийж чадахгүй засгаа огцруулвал таарна.

0  |  0
ард(182.160.40.7) 2019 оны 05 сарын 21

Засгийн газрыг огцорууля арай дэндлээ

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 05 сарын 21

төрийн мэдэлд ганц шатахуун түгээгүүр байхгүй нь харамсалтай. энэ бол төрийн хамгийн том алдаа. одоо тэгээд миат, шуудан, дулааны станцаа хувьчилна гээд байдаг. манайх шиг тэнэгүүд дэлхийн хаана ч байдпаггүй байх. онгоцны тийзийн үнэ, дулааны үнэ гээд бүгдийг нэг өдөр нэмбэл яах вэ. бодооч сэтгээч. тэр үед нь толгойгоо авахуулаад ч нэмэр болохгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Badgar(66.181.183.48) 2019 оны 05 сарын 21

Songuuli doxoj baigaagiin doxio. Avilgaa ogch xynee gargaj sanaa amar moljlogoo yavuulax shalgarsan arga l daa. Valyutiin xanshnii osolt ch zoxiomol. Uls ornoo bodox iljig ynendee alga. Xuvaaj tsislaad baixaar ardiin amidral dooshoo l yavna. Ingeseer baigaact tevcheer aldarch delberex doxoj baina daa

0  |  0
зочин(59.153.114.186) 2019 оны 05 сарын 21

Хүрэлсүх сайдаа та өөрт таалагдаагүй гишүүнээ намнах ажлаасаа илүүтэйгээр энэ шатахууны үнэ.махны үнэ.будааны үнийн өсөлтөө анхаараачээ.Та энэ талаар ёстой юу ч хийхгүй байна шүү.Ард түмэн таны энэ үйлдлийг зүгээр хараад л суугаад байх боловуу.Нэг л өдөр тэсрэнэ дээ.Франц яаж байгаа билээ

1  |  0
бэрд(202.9.43.230) 2019 оны 05 сарын 21

Томоохон ШАТХУУН ны эздийг тэнгэр ниргээсэй яасан цадаж ханадаггүй шунал вэ. Оюунгэрэл гэх гичийгээр толгойлуулсан луйварчдыг бурхан шийтгэнээ та нар цуглуулсан мөнгөө хөрөнгөө авсандаа аваад орох уу, үр хүүхэд ач зээ нарт чинь та нарын үйлийн үр оногдоно доо

0  |  0
иргэн(43.242.242.59) 2019 оны 05 сарын 21

нэмэх болохоороо дэлхийн зах зээлийн үнэ ярина, зах зээлийн үнэ буурахад нүд нь балай, чих нь дүлий оргиод буулгадаггүй хаашаа янзын улс вэ

0  |  0
Top