Сонгуулийн жилийн хөрөнгө оруулалтыг 10 их наядаар төсөөлж байна

2019 оны 05 сарын 22

Монголын эдийн засаг цөөн нэр төрлийн түүхий эдэд тулгуурлаж, хөрш Хятадын эрэлтээс хамаарч буй дүр зурагтай ч том зургаараа дэлхийгээс хамаарч байна. Хятад том тоглогч мөн ч өрсөлдөгч хийгээд хамтрагчгүйгээр тэргүүлэгч эдийн засгуудыг төсөөлөх аргагүй. Тэгвэл бидэнд нөлөөллөө үзүүлэх дэлхийн эдийн засаг ирэх хоёр жилд томоохон сорилтуудтай нүүр тулахаар нөхцөл байдалд улам бүр ойртлоо. Санхүүгийн салбарын төлөөллүүд, шинжээчид ойрын хоёр жилийн дотор дэлхийн эдийн засагт санхүүгийн шинэ  хямрал болж магадгүй гэсэн таамаглал дээр санал ижилсэж байна.

Хоёр гүрэн хоорондын худалдааны дайн толхилцооноор үргэлжилж, Америк, Хятад, Хонконгийн хөрөнгийн захуудад уналт давамгайлж эхэллээ. Тэгэхээр өнөөдөр ч маргааш ч шийдвэрлэгдэхгүй ужиграх хандлагатай байгаа эл асуудлаас үүдэх тэргүүлэгч эдийн засгуудын эрэмбэд орох өөрчлөлт,  геополитикийн асуудлууд гэхчлэн олон шинэ сорилтуудтай дэлхий нийтээрээ нүүр тулж буй энэ цаг үед Монгол Улс хэрхэн даван туулах вэ гэдэг асуулт жирийн нэг сэдэв биш юм. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын шуурганд шавхуурдуулж явснаа бид мартах учиргүй. Мөн дефольт зарлахдаа тулсан Монгол Улс 2017 оноос ОУВС-гийн ээлжит хөтөлбөрт хамрагдаж сая нэг өндийж буй билээ. Эдийн засагт нааштай үзүүлэлтүүд харагдаж байгаа ч суурь асуудлуудаа бид шийдвэрлэж чадаагүй. Эдийн засгийн бүтэц хумигдмал, хөрөнгө татах суваг уул уурхайгаас өөрөөр хомс, орж ирсэн хэдэн ам.доллараа дотооддоо шингээлгүй буцаагаад импортод гаргачихдаг манай тухайд шинэ сорилтууд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.

Сорилтын өмнө өөрсдийгөө ХЯМРААХ хэрэг байна уу?

Тэрчлэн 2020 оноос бондын их өрүүдийн төлөлт эхлэхтэй зэрэгцэн сонгуулийн өрсөлдөөн өрнөнө. Уг нь гадаад орчны эрсдэл биднийг дотроо бодолтой байхыг сануулж байгаа юм. Ийм сануулгатай зэрэгцэн эрх баригчид Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг Үндсэн чиглэлийн төсөлд тусгаж, 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр нэг  их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс хоёр  их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан  их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгажээ. Зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцийн түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйгаа салбарын  сайд мэдэгдээд байгаа юм.

Тэгэхээр санхүүжилтийн төлөвлөгөөнөөс харахад төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд гаруй төгрөгийг олж санхүүжүүлнэ гэдэг нь анхаарал татаж буй юм. Ялангуяа гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллүүд анхаарал татаж буй ийм үед манай руу чиглэх хөрөнгийн урсгал хэвээрээ байна гэдэг эргэлзээтэй л дээ. Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээнүүд хэрхэн яаж эрэмбэлэгдсэн бэ гэдэг асуулт илүү анхаарал татаж байна. Гадаад орчин таагүй байх дүр зураг ноёлж буй энэ үед бид дотооддоо ч тогтворгүй байдлыг үүсгэж, Оюутолгой зэрэг томоохон төслүүдээ боомилсон сэдвээр ярьцгааж, Дубайн гэрээг цуцлах тухай шуугицгааж буй нь цаг үеэ мэдрээгүй л хэрэг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top