Засгийн газраас энэ сарын 12-ны өдөр “Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширийг БНХАУ руу нэг удаа экспортод гаргах шийдвэр гаргасан. Ингэхдээ стандартад нийцсэн дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, харин адууны боловсруулаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн БНХАУ руу гаргах ажлыг холбогдох албаны хүмүүст даалгасан. Энэ асуудлаар Малын гаралтай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогчдын холбооны дарга Ц.Жаргалсайханаас тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар адууны боловсруулаагүй арьсыг экспортод гаргах шийдвэр гаргасан. Та бүхэн шийдвэрийг албан ёсоор хүлээж авсан уу?
-Засгийн газраас ийм шийдвэр гарсан ч манай холбоонд одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна. ХХААХҮЯ-наас асуусан ч Засгийн газрын шийдвэр ирээгүй гэсэн хариу өгсөн. Засгийн газрын шийдвэр бичгээр гараагүй байх шиг байна. Аль эрт 2013 оноос хойш явсаар ийм асуудалд орж байна. Адууны шир үнэгүйдсэн. Манай холбооноос асуудлыг яаманд тавьж, хоёр сарын өмнөөс Засгийн газар дээр яригдаж эхэлсэн. Түүнээс хойш Засгийн газар долоо дахь хурал дээрээ адууны арьсыг түүхийгээр нь гаргах шийдвэр гаргаж, холбогдох хүмүүст үүрэг болгосон юм билээ.
Адууны дэл, сүүл ч гэсэн үнэгүй болоод эхэллээ. 16000 төгрөгийн үнэтэй байсан адууны сүүл 6000, 12000 төгрөг байсан дэл 4000 болсон. Баруун аймгаас хэн адууны дэлийг 4000 төгрөгөөр өгөхөөр авч ирэх юм бэ. Ингэж малчдын эсрэг юм хийж байна. Жилдээ малчдаас нийт сая гаруй тонн дэл, сүүл бэлтгэгддэг. Өнгөрсөн жилийнхээс 250 гаруй мянган тонн дэл, сүүл Эмээлтэд одоо байж байна. “Дэл, сүүл экспортлоход стандарт тогтоосон” гээд түүхийгээр нь гаргахгүй байгаа. Дотооддоо боловсруулах хүчин чадалтай үйлдвэргүй мөртлөө зогсоосон. Эмээлтэд дэл сүүл боловсруулах гар ажиллагаатай нэг л үйлдвэр бий. Тэр үйлдвэр энэ их адууны дэл, сүүлийг боловсруулж дийлэхгүй байна. Нэг сая тонн дэл, сүүлийг нэг үйлдвэр боловсруулж дийлэхгүй шүү дээ. Дотооддоо адууны шир, дэл сүүлээ боловсруулж чадахгүй байж хориглодог. Төрийн буруу шийдвэрийг гаргахад оролцдог хүмүүс байна. Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан гэж хүн дээгүүр, доогуур нь гүйж байгаад ийм шийдвэр гаргуулдаг. Үйлдвэр барьж монополдоно гээд хориг саад хийдэг.
-Эмээлтэд энэ хавар ойролцоогоор 600 гаруй мянган адууны шир байна гэсэн тооцоо байсан. Урин дулаан цаг ирж байгаа учраас адууны шир муудаж байна уу?
-Түүхий эд бэлтгэдэг хувийн аж ахуйн хашаанаасаа есөн машин адууны шир хаясан. Арай гайгүйг нь давсалсан. Ер нь бол Эмээлтэд адууны шир их хаягдаж байна. Цаашид Засгийн газрын 307 дугаар тогтоол /Арьс, шир түүхийгээр нь экспортлохыг хориглосон шийдвэр/-ыг хүчингүй болгохгүй бол ийм байдал жил бүр давтагдана.
Мөн “Их Уул” компанийн захирал Н.Ганхуягаас тодруулахад “Муудсан арьсаа бүгдийг нь хаясан. Манай компани нийт 20 мянга орчим адууны арьс малчдаас худалдан авч хураасан байсан. Энэ арьсны 6000 гаруйг нь давсалсан. Үлдсэн 13 мянга гаруй адууны арьсаа хог дээр хаясан. Засгийн газар эрт шийдвэрээ гаргаад адууны түүхий арьсаа экспортлох боломжоор хангасан бол муутгахгүй байх боломжтой байлаа.Бид адууны арьсаа хаяхдаа хүртэл төлбөр төлж ачуулж хаяулсан” гэдэг мэдээллийг өглөө. Арьс шир бэлтгэн нийлүүлэгчид адууны арьсаа муутгахгүй байлгах үүднээс нэг ширийг 3000-4000 төгрөгийн өртгөөр давсалж бэлтгэсэн байна. Гэвч хэзээ экспортод гарах нь тодорхойгүй учраас өртөг шингээж адууны бүх ширээ давслаагүй аж. Эмээлт дэх шир шир бэлтгэн нийлүүлэгчдийн хэдэн тонн адууны шир муудаж, хогийн цэг дээр хаясан байна.
Сэтгэгдэл ( 12 )
Malchidin amidralig demjeed exsported gargakhig zasgiin gazar ajil bolgooch
Malchidin amidralig demjeed exsported gargakhig zasgiin gazar ajil bolgooch
Malchidin amidralig demjeed exsported gargakhig zasgiin gazar ajil bolgooch
Malchidin amidralig demjeed exsported gargakhig zasgiin gazar ajil bolgooch
Malchidin amidralig demjeed exsported gargakhig zasgiin gazar ajil bolgooch
Malchidin amidralig demjeed exsported gargakhig zasgiin gazar ajil bolgooch
Malchidin amidralig demjeed exsported gargakhig zasgiin gazar ajil bolgooch
1 сая тонн гэж худлаа тоо биш үү
Zasgiin gazar hamaagui. Ashiggui bolohoor l hayaj baigaa baih aa caad hyadaduud chini. Deer ni hayasan arisnaas buten aris 1 ch baigaagui baihaa dan coorhoi ... uheruud
Засгийн газрын харалган шийдвэрийн л гай.Монгол улс чинь нэг үе арьс шир боловсруулах үйлдвэртэй хүртэл байсан шүү дээ.Хүрэлсүх гарч ирээд л малын арьс шир,ноос үсийг хүртэл хог дээр хаяуллаа.Олигтойхон шийдвэр гарахгүй бол хана л бол хаана адуу үхэр хонь ямааны арьс шир өмхийрч хэвтэх болждээ.Үүнийгээ засгийн газрын ордоны ойролцоо хая
Henii tald uilchleed bnaa ene nohod.
Тэгэлгүй яах вэ шийдвэр гаргах гэж наяан юм болохоор чинь. Ер нь бол төрийн ажил ийм маягаар л явж байгаа.