Х.Нямбаатар: Цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох гэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор олон хүн ял завшиж байгаа нь тодорхой болчихлоо. Үүнд өөрчлөлт оруулах асуудлыг ярих хэрэгтэй байна. Бүлгийн даргын мэдээллээс харахад хэн ямар зүйл, заалт оруулсныг шалгах комисс байгуулсан гэсэн. Комисс тайлангаа тавих биз. ХЗДЯ-ны хуудсан дээр Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болоод жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийг хүртэл оруулж ирсэнгүй. Цагаан захтнуудын гэгдэх хэрэг хэрэгсэхгүй болох гээд ар араасаа хүлээж байна. Яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ” хэмээн асуухад “Хууль зүйн байнгын хороон дээр яриад хуулийн төслийг Засгийн газар эсвэл УИХ-ын гишүүд өргөн барих эсэхийг ярилцаад ирэх долоо хоногт хэлэлцье” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрүүгийн хууль, Зөрчлийн хуультай холбоотой гарсан алдаагаа яаралтай засах нь зөв. Мөн Үндсэн чиглэлд хүүхдийн мөнгө тусгагдаагүй байна. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд болгонд олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүд санаачилсан. Энэ хууль хэлэлцэгдэхгүй дарагдчихлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс энэ хуулийн төслийг хэлэлцүүлж өгөөч. Мөн 2020 оны үндсэн чиглэлд суулгаж, төсөвт тусгах хэрэгтэй байна” гэлээ.

Түүнчлэн Д.Тэрбишдагва гишүүн “Өнгөрсөн жилээс хойш Оюутолгойн ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг өнгөрөгч оны наймдугаар сард эхнийхээ дүгнэлтийг гаргаад арваннэгдүгээр сард нь байнгын хороонд шилжүүлээд. Энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн. Ажлын хэсэг ажлаа хийчихсэн. Дууссан. Гэтэл хэлэлцэхгүй байна. Хэрхэн яаж хэлэлцэхийг УИХ-ын дарга шийднэ. Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар ярих ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Өчигдөр даргын дэргэхэд зөвлөл хуралдаж Эдийн засгийн байнгын хорооны дарга тусдаа судалж дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд тусгахаар хойшлуулсан” гэсэн хариулт өглөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
 

1. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

2. Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

5. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

6. Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

7. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

8. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

9. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

10. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

11. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

12. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

13. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14. “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

15. “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дандар(66.181.177.57) 2019 оны 05 сарын 25

Одоо сэрж бна уу дааа....болно. хувцасаа аваад яв.

0  |  0
П(202.126.89.157) 2019 оны 05 сарын 23

Өөрсдөө хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болглчоод матрын нулимс унагах юмаа аргагүй л попчид юмдаа ард иргэд хоосон попыг чинь ойлгох өдөр ирнээ

0  |  0
Ольгой толгойт(122.201.22.249) 2019 оны 05 сарын 23

Тон доктор Yсэг цохиж явна гэдэг шиг... еерийгее том хуульч гээд бодчихсон том самрагчид олон байнашуудээ! Санаачилсан хуулийн утга санаа нь хоердмол, уг хэллэг нь буруу зеруутэй, уг усгийн алдаа гэж тум бум...! Ер нь ойлгоход бэрах, Хэн дуртай нь еерийнхее эрх ашиг зохицуулаад дураараа тайлбарлачихдаг ойлгомжгуй хууль нэртэй зуйлийг их байгаа бишуу?!

0  |  0
zochin(66.181.161.14) 2019 оны 05 сарын 23

nogoo manan mafi hochit batzandan yagaad duugarahgui baina.numka ah n zovshoorol ogohgui baina uu

0  |  0
Top