Г.Занданшатар: Хэн нэгний шахалтаар биш УИХ өөрөө тарах асуудлыг тавих болно шүү

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргад хандан “Хэдхэн сарын өмнө УИХ-ын даргыг сольчихвол улс орон сайхан болно гэж бодож байсан. Г.Занданшатар дарга аа, та наашаа хар даа. Нэг л гөлийчихөөд байна. Нэг л том тэсрэлт гарахгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь гарахгүй байна гэж иргэд хэлж байна. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзсан. Архидалтаа боль. Архидалтаас чинь болоод хүний амь эрсдээд байна. Зүгээр орж ирсэн иргэнийг архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэж иргэд ярьж байна. М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. МАНАН-гийн зарим даргыг зайлуулсан. Одоо шүүхээ өөрчлөхгүй юм уу. Төрийн гурван өндөрлөгт эрхийг нь өгсөн. Хийвэл хийсэн шиг хий. Чадахгүй бол чадахгүйгээ ард түмэндээ хэл. УИХ дээр өдөр өнжүүлэх шиг жижиг сажиг юм ярьсаар байгаад өдөр дуусч байна. Томоохон асуудал руугаа оръё” гэж хэллээ.

Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж Үндсэн хуульд заасан. УИХ-ын ажлаас нийгэм, улс төрийн бүх зүйл хамаарна. УИХ шүүх эрх мэдлийг эдэлдэггүй. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлнэ. Таны асуултын хаяг буруу байна. Өөрсдийнхөө нэр хүндийг ингэж унагаж болохгүй. Улс орноо бодох хэрэгтэй. Сайн хууль гаргах хэрэгтэй. УИХ-ын гишүүн бүрийн нэр төрийг өндөрт өргөх хэрэгтэй. Та бүхэнд ард түмэн улсын эрх мэдлийг өгсөн. УИХ хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүйл шалтгаална. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанаас УИХ-ын нэр төр шалтгаална. Та бүхэн олон түмний төлөөх сэтгэлээр ажиллаж чадвал улс орны байдал хамаарна. Хурал дээр үг хэлж байгаа гишүүд үгээ сайтар бэлдэж ирж бай. Танин мэдэхүйн асуулт асуух нь байна. Заримдаа олны инээдэм болж байна. УИХ-ын чуулганд ирэхгүй байгаа гишүүдийг зарлах болно. Өөрсдөө хариуцлагагүй, УИХ-ын нэр хүндийг унагаад байвал хэн нэгний шахалтаар биш УИХ өөрөө тарах асуудлыг тавих болно шүү. УИХ мэтгэлцээнээр асуудлыг шийддэг. Нэг дарга асуудлыг шийддэггүй. Үүнийг ухамсарлаж УИХ-ын гишүүд хуралдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргидог. Тиймээс УИХ тарах асуудлыг гишүүдээсээ асуух болно шүү” хэмээн хариу хэллээ.

Мөн О.Баасанхүү гишүүн “Чанга дуугарсан нь үнэн байдаггүй. Хуульд ницсэн үйлдлийг шударга гэнэ. Парламент руу дайрч давшлаад баймааргүй байна. Гэмт хэрэгтэн байгаа бол ил гаргаад, үүрүүл. Өнөөдөр зад атгуулсан төмсөгтэй хүмүүсийн орилоонд энэ парламент утуулах ёсгүй” хэмээн парламентыг өмөөрч байгаа харагдлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.126.88.140) 2019 оны 05 сарын 26

Baasanhyy Hurtsad tomsohdyylsnee helped bga yum bolov uu

0  |  0
иргэн(192.82.66.152) 2019 оны 05 сарын 24

Баасанхүү гишүүний хэлдэг зөв.Ийм арчаагүй УИХ-аа таарах бодолтой дарга сонгосондоо харамсах болжээ 74 нөхөр.Түүхэнд УИХ-аа таарах сонирхолтой даргаар бичигдэх юм байна дөө.Өөрөө үгээ мэдэрч мэдэж хэлдээ УИХ-н даргаа.УИХ унтаахай болсон нь үнэн шүүдээ.Яагаад гэвэл шударга үнэнг хэлчихээр МАн-н Хяналтын хороондоо хэлээд л намаасаа хөөчих гээд байгаа учир гишүүд чимээгүй байхаас өөр арга байхгүй.Төр түмний төлөө дуугарсан гишүүд байнга дарамтлуулж байгаа 40 гишүүд нь харинч дураараа дургиж байна дөө.

0  |  0
иргэн (66.181.176.83) 2019 оны 05 сарын 24

Батзандан гишүүн яг үнэнийг асуусан байна шүү дээ Занданшатар үлбэгэр байгаа нь үэнэ шүү дээ ажлаа хийсэн шиг л хиймээр байна

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 05 сарын 24

ТАРСАН НЬ ДЭЭР ДЭЭ

0  |  0
Иргэн(66.181.180.198) 2019 оны 05 сарын 24

Ер нь бүгдээрээ өарчлөгдөж монгол төр цэвэрших хэрэгтэй бас шаардлагатай байна?! Ихэнх нь үнэндээ иөрд бэлтгэглээгүй хүмүүс байнаа?! Асуудал гээндээ ч, гоонодоо ч байнаа?!

1  |  0
Иргэн(66.181.180.198) 2019 оны 05 сарын 24

Ер нь бүгдээрээ өарчлөгдөж монгол төр цэвэрших хэрэгтэй бас шаардлагатай байна?! Ихэнх нь үнэндээ иөрд бэлтгэглээгүй хүмүүс байнаа?! Асуудал гээндээ ч, гоонодоо ч байнаа?!

1  |  0
Иргэн(66.181.180.198) 2019 оны 05 сарын 24

Ер нь бүгдээрээ өарчлөгдөж монгол төр цэвэрших хэрэгтэй бас шаардлагатай байна?! Ихэнх нь үнэндээ иөрд бэлтгэглээгүй хүмүүс байнаа?! Асуудал гээндээ ч, гоонодоо ч байнаа?!

1  |  0
Иргэн(66.181.180.198) 2019 оны 05 сарын 24

Батзандаан?! Наад М.Энхболд дарга чинь одоогийн төрд байгаа та нар дотроос хамгийн, хамгийн нь байгаамшдээ?! Одоо бүгд огцрох хэрэгтэй?! Ард түмэнд сонгох боломж олгох нь чухал байна?! Төрд бэлтгэгдээгүй та нар монгол төрийн бантан болгосоншдээ?!

1  |  0
А(66.181.161.68) 2019 оны 05 сарын 24

Авилгачид мөнгө угаасан хэрэг улсын төсөв шамшигдуулсан нөхдийг ял завшуулах хууль баталсан нохдууд огцорбол яасан ем бэ

0  |  0
А(66.181.161.68) 2019 оны 05 сарын 24

Авилгачид мөнгө угаасан хэрэг улсын төсөв шамшигдуулсан нөхдийг ял завшуулах хууль баталсан нохдууд огцорбол яасан ем бэ

0  |  0
Иргэн(103.212.116.84) 2019 оны 05 сарын 24

Энэ Парламент өөрөө тарсан нь дээр болжээ. Ядахдаа 1 жил алдахгүй байх

1  |  0
Top