УИХ дахь АН-ын зөвлөлөөс Г.Батхүү агсан амь насаа алдсантай холбогдуулан Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгаланд мэдэгдэл хүргүүлэх шийдвэр гаргажээ. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "АН-ын зөвлөл хамгаалалттай Төрийн ордонд Г.Батхүү амиа алдсан учир ОУПХ-тай хамтарч энэ хэргийг шалган, тогтоох хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсантай холбогдуулан хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэхээс өөр албан ёсны мэдээлэл байхгүй. Энэ нь төр, нийгмийн зүтгэлтэн амиа алсан анхны тохиолдолд биш. С.Зориг агсны амиа алдсан хэрэг өнөө ч хууль, улс төрийн хүрээнд хэлэлцэгдсээр байгаа. Энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд ОУПХ-гоор дамжуулан хамтран ажиллах ёстой гэж АН үзсэн. ОУПХ-ны бүсийн чуулган явагдаж байгаатай холбогдуулан хамтран ажиллах асуудлаар арга хэмжээ авахыг АН-ын зүгээс Л.Энх-Амгалан даргад хүргүүлж байна" гэсэн юм.
Мэдэгдэлд:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөл 2019.05.27-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хуралд гурвантаа сонгогдож, бүрэн эрхийнхээ хугацаанд Улсын Их Хурлын Дэд дарга, Тусгай хяналтын хорооны даргаар ажиллаж байсан, төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү 2019.05.17-ны өдөр Төрийн ордонд амь насаа алдсан асуудлыг авч хэлэлцлээ.
Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтууд, хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн олон нийтэд хандсан мэдэгдлүүдээс үзэхэд өнөөдрийн байдлаар Г.Батхүү агсан гадны нөлөөгөөр өндрөөс унасан гэмтлүүдийн улмаас амь насаа алдсан нь улам бүр тодорхой болж байна.
Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Засгийн газрын ордонд амь насаа алдаад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад өнөөдөр Хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгээс өөр мэдээлэл албан ёсоор огт хийгдээгүй байна.
Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргааныг дагуулсан хэвээр байна. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх зүй ёсны шаардлага тулгарч байна.
Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна.
Нөгөөтэйгүүр энэ долоо хоногт буюу 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган зохион байгуулагдаж байгаа тул уг асуудлыг Олон Улсын Парламентын холбоонд албан ёсоор тавих, нааштайгаар шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байна гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс үзэж байна.
Иймд Таныг Улсын Их Хурал дахь Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын хувьд дээрх асуудлаар Олон Улсын Парламентын Холбоонд цаг алдалгүй хандаж, асуудлыг нааштайгаар нэн яаралтай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс хүсэж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Эрдэнийг арчихаар шийдэж дээ.
Nomtoibayar nootoi bga bizdee medegdlees ni harhad helsen yarisan ni shuud l ooriig ni irchleed bhad yagaad dulii orgiod suugaad bgdiim be huuliinhan!!! Naadhaa horij shalgaacheee
Unen shuu, hurdan olooroi. Tsag hugatsaa aldval bas hudlaa bolno. Zuv.
Nomtoibayariig shalga! Odoo boltol humuujeegui, archaagui hog, sug.
Монголоо гэж дуугарсан О. Дашбалбар: ”намйаг амьд байхад миний Монголын газар шороог ухахгүй шүү” гэж хэлснээс хойш удалгүй хортой хоол идээд нас барсан. Одоо ийм юм хэлсэн хүнийг шууд түлхчихдэг болсон юм биш үү!
Nomtoibayaryg sain shalgaachee!!!!Shaardaj bna!!! Mash notoi nohor shu!
”БНХАУ-руу айлчлалаар явсан гишүүд өдөр хамт хоол идэх үеэр Ши Жиньпин даргын бэлэг гэж задалсан.”
Төрийн ордонд ажилладаг УИХ-ын гишүүд, туслахуудын яриагаар УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн өрөөнд Э, С нарын гишүүд үдийн хоолны дараагаар хэсэг бүлгээрээ архи ууцгаасан .
МАН-ын Хяналтын зөвлөлөөр арга хэмжээ авагдсан УИХ-ын 2 гишүүний хувь заяаг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар шийдэхийн өмнө хэрхэх талаар С.Бямбацогт гишүүний өрөөнд МАН-ын хэсэг гишүүд ярилцаж суухдаа ч мөн л архидсан байна.
номтойбаяр л .... бишдээд бна даа.