-Судалгааны үр дүнгээс харахад валютын ханшийн хэлбэлзлийг санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан тухайн эрсдэлээс зайлсхийх, бууруулах бүрэн боломжтой байна-
Манай улс газар зүйн хувьд хоёр их гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, усан тээвэр хөгжих боломж дутмаг, эдийн засгийн хувьд импортын бараан дээр суурилсан, экспортын ихэнхи хувийг ашигт малтмал эзэлдэг. Нийт экспортын 80 хувь нь ашигт малтмал, үүний 96 хувийг БНХАУ-руу гаргадаг.
Үндэсний Статистикийн Газраас мэдээлснээр гадаад худалдааны хэмжээ 2015 онд 3797,5 сая ам доллар, 2016 онд 3358,1 сая ам доллар, 2017 онд 4337,3 сая ам доллар, 2018 онд 5875 сая ам доллар тус тус болсон. Дээрхи ажил гүйлгээ нь гадаад валютаар хийгдснээр валютын эрэлтийг нэмэгдүүлж байна. 2011 онд ам долларын дундаж ханш нь 1403 төгрөг байсан 2019 оны 3 сарын байдлаар 2635 төгрөг болж 87 хувь өсссөн байна. Хүнсний үйлдвэрлэл нь сүүлийн 20 гаруй жил хөгжиж байгаа бөгөөд түүхий эд материал, машин тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун, технологийг гадаад валютаар худалдан авсаар байна.
Судалгааны үр дүнгээс харахад валютын ханшийн хэлбэлзлийг санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан тухайн эрсдэлээс зайлсхийх, бууруулах бүрэн боломжтой байна. 2010 онд Монголбанкнаас анх своп, форвард гэрээг нэвтрүүлж, холбогдох журмыг гарган одоогоор банк, бусад салбаруудын төлөөлөлтэй хэлцэл хийж байна. Манай улсын хувьд
санхүүгийн үүсмэл хэрэгслийн үйлчилгээ нь хязгаарлагдмал, иргэдэд тус гэрээний талаархи мэдлэг, мэдээлэл дутмаг байсаар байна. Цаашид бид санхүүгийн үүсмэл хэрэгслийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд таниулах , Монголын хөрөнгийн бирж болон арилжааны банкуудтай хамтран дераватив хэрэгслийн гэрээний идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх, арилжааг нэгдсэн системээр явуулах эрх зүйн орчин болон техник технологийг судлах зайлшгүй шаардлагатай байна.
СЭЗИС-ийн магистрант Д.ОТГОНЦЭЦЭГ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )