БОАЖЯ-наас салбартаа мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх клуб байгуулах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 1 хүртэл 10 сая төгрөгийн шагналын сантай нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан сэтгүүлчдийн дунд зарласан байна. Сэтгүүлчид сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн уралдаанд оролцох боломжтой бөгөөд I байр 1 сая төгрөг, II байр 500 мянган төгрөг, III байрт шалгарсан сэтгүүлчийг 300 мянган төгрөгөөр урамшуулах юм байна. Нийт 6 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү уралдаанаас шалгарсан 18 сэтгүүлчийг клубын зарчмаар зохион байгуулж, мэргэшүүлэн, олон улсын туршлага судлуулах зэргээр БОАЖЯ-наас хамтарч ажиллах юм байна. Сэтгүүлчдэд тухайн сэдвийн хүрээнд иргэдийн ухамсрыг дээшлүүлж, хандлагыг өөрчлөн, хамтын хүчээр асуудлыг шийдэх гарц, шийдэл санал болгох шаардлага тавьж байгаа аж.
Уралдааны сэдэв:
1. "Эко аялцгаая" 6.1-7.1 2.
"Цэвэрхэн наадацгаая" 7.1-8.1 3.
“Гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэцгээе” 8.1-9.1 4.
"Гэр, байшингаа дулаалж, сайжруулсан түлш хэрэглэж хэвшье" 9.1-10.1 5.
"Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" 10.1-11.1 6.
"Хандлагаа өөрчилье" 11.1-12.01
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хандлагаа өөрчилье” уриалга дэвшүүлэн ЕБС-ийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аян, үндэсний их баяр, наадмуудыг угтан “Цэвэрхэн шинэлцгээе”, “Цэвэрхэн наадацгаая” аянуудыг амжилттай эхлүүлж, уламжлал болгон олны талархлыг хүртээд байгаа. Танд ямар санагдав.
Сэтгэгдэл ( 0 )