Монголын хэвлэл мэдээллээр гарсан
БНСУ-ын ЭСЯ-тай холбогдолтой мэдээний талаар байр сууриа илэрхийлэх нь
- Сүүлийн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллээр манай Элчин сайдын яамтай холбоотой “БНСУ-ын Элчин сайдыг хахуулийн хэрэгт буруутгав”, “БНСУ-ын Элчин сайд төсвөө хувийн зориулалтаар ашигладаг байжээ”(Үндэсний шуудан, Монголын үнэн), “Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг шалгаж байна” (Монголын мэдээ) гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна.
- Дээрх мэдээнүүд солонгост гарсан мэдээг эш татаж гаргасан байна. Гэвч солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг талыг баримталсан, бодит байдлаас зөрүүтэй, шалгаж судлаагүй мэдээ гаргасан байгаа учир Элчин сайд Жон Жэ Нам тэр даруй БНСУ-ын Засгийн газарт өөрөө хүсэлт гаргаж, удахгүй албан ёсны шалгалт хийгдэх гэж байгаа бөгөөд үүгээр үнэн мөнийг тогтоох болно.
- Элчин сайд Жон Жэ Нам Өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуултуудад тайлбар өгсний дагуу Өмнөд солонгосын хэвлэл мэдээллээр цаашид үүнтэй холбоотой зөвхөн нэг талыг баримталсан мэдээлэл гаргахаа ихэнх нь зогсоосон байгаа юм.
- Иймд албан ёсны шалгалтын үр дүн гартал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн тус Элчин сайдын яам болон Элчин сайдад сөргөөр нөлөөлж болохуйц нэг талыг баримталсан мэдээг гаргахгүй байхыг хүсч байна.
Ийм мэдээ хэвлэл мэдээллээр гарах болсон шалтгааныг солонгосын визийг дүрэм журмын дагуу зохицуулан ажиллаж буй Элчин сайд Жон Жэ Намын талаар хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж буй арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд үүнийг нотлох материал ч хэд хэд байгаа юм. Одоогийн байдлаар албан ёсны шалгалт хийгдээгүй байгаа учир дараа зохих цагт олон нийтэд дэлгэх тухай судалж байна.
БНСУ-ын ЭСЯ
2019.05.30 (Пүрэв)
Сэтгэгдэл ( 3 )
vizgui l bolgochoochee mongolchuud teneg humuus bish.hymd hulsuur hun zarj sursan biznesiinhe salbariig changal solongoschuudaa.
Мандах баяраа чи бага шаагаарай Солонгосын KBC MBC SBS зэрэг 16 гаруй ттв болон бүх сониндээр 28 29 30 өнөөдөр хүртэл со элчингийн булхайг бичиж хэлч байхад чи шаахгүй шүү долигнуур дүлзэн
Битгий шаагаач солонгос ын бүх твээр гарсан шдээ Мандахбаяраа болиоо хар дүлзэн ёо элчинд кок татах гээд Хархүү багш болон уншигчидаа үнлээч чи шударгаа бай дүлзэн минь