Гишүүд Төрийн ордонд АРХИДСАН асуудлаар бичиг хүргүүллээ

2019 оны 06 сарын 06

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  өнөөдөр (2019.06.06) УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт  Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. 

Уг албан бичигт “Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна. Энэ нь иргэд, төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр Улсын Их Хурлын гишүүд сахилга, хариуцлагаа дээшлүүлэхийн тулд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэх зэргээр асуудлаа шийдвэрлэн үр дүнд хүрч байгаа ч Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн зарим асуудал өнөөдөр нийгмийн анхаарал татаж парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөж байгаа учраас Улсын Их Хурлын даргын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна” гэж дурджээ. 

 

 

Иймд Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын тулд “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн төслийг хүргүүлжээ. Мөн дүрмийн төсөл болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны чанар үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах арга замын талаарх саналаа яаралтай ирүүлэхийг хүссэн байлаа.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(112.72.12.14) 2019 оны 06 сарын 06

МОНГОЛЧУУД УГААСАА Л ТОМ Ш ДЭЭ ХАА ХААНАА, БҮДҮҮЛЭГ ЗАНГАА ТЭНГЭР ЗАЯАТАЙ ГЭЖ ХОЛЬЖ АНДУУРНА

0  |  0
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
Иргэн(103.229.121.142) 2019 оны 06 сарын 06

УИХ-ын гишүүд ингэх гэж ч байх гэж дээ. Арай ч дээ. Хэлэх ч үг алга. Эмгэнэл юм даа.

0  |  0
Irgen(202.9.43.219) 2019 оны 06 сарын 06

Энэ Төрийн Хамгаалалт юу хийдэг болсон юм бэ??

0  |  0
Irgen(202.9.43.219) 2019 оны 06 сарын 06

Энэ Төрийн Хамгаалалт юу хийдэг болсон юм бэ??

0  |  0
Irgen(202.9.43.219) 2019 оны 06 сарын 06

Энэ Төрийн Хамгаалалт юу хийдэг болсон юм бэ??

0  |  0
Top