Эмээлтэд хуримтлагдсан адууны ширийг БНХАУ руу экспортолж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Засгийн газраас 2017 оны намар тогтоол гаргаж, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг гаргахгүй байхаар хориглосоноос хойш  “Эмээлт” захад олон мянган адууны шир хуримтлагдаж, муудсан. Энэ талаар манай сонин сурвалжилга /ЭНД/ бэлтгэн хүргэж байсан билээ.

“Эмээлт” захад адууны шир хуримтлагдсантай холбоотойгоор Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тогтоол гаргаж, дээрх адууны ширийг БНХАУ руу энэ оны арваннэгдүгээр сар хүртэл экспортод гаргах шийдвэр гаргасан. Ингэхдээ дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, харин адууны боловсруулаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн БНХАУ руу гаргах ажлыг холбогдох албаны хүмүүст даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэр хэрэгжиж, БНХАУ руу адууны ширийг экспортод гаргаж эхэллээ. Энэ асуудлаар Малын гаралтай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогчдын холбооны дарга Ц.Жаргалсайханаас тодрууллаа.


-Засгийн газрын хуралдаанаар адууны боловсруулаагүй арьсыг экспортод гаргах шийдвэр гаргасан. Адууны ширийг экспортод гаргаж эхэлсэн гэв үү?

-Өнгөрсөн долоо хоногоос адууны ширийг экспортод гаргаж эхэллээ. Ханган нийлүүлэгчид Хөдөө аж ахуйн биржид бүртгүүлж, татвараа төлөөд адууны ширээ экспортод гаргаж байгаа. Ойролцоогоор 50 мянга орчим адууны шир экспортод гаргаад байна. Уг нь Олон улсын худалдааны байгууллагын журмаар бол адууны ширийг заавал Хөдөө аж ахуйн биржээр дамжиж экспортлох шаардлага байхгүй юм.

Нийтдээ 400 мянга гаруй адууны шир байсан. Үүнээс муудаж, хог дээр хаяад одоо ойролцоогоор 300 мянга гаруй адууны шир үлдсэн байна.

-Экспортод гаргаагүй байгаа хэчнээн тооны адууны шир байгаа вэ?

-Эмээлтэд одоо 300 мянга гаруй шир байгаа. Энэ нь Засгийн газраас 2017 оны наймдугаар сард боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг гаргахгүй байх шийдвэр гарснаас хойш хуримтлагдсан адуун шир. Түүнээс хойш зарим нь муудаж хаягдсан. Нийтдээ 400 мянга гаруй адууны шир байсан. Үүнээс муудаж, хог дээр хаяад одоо ойролцоогоор 300 мянга гаруй адууны шир үлдсэн байна. Уг нь Засгийн газраас боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг гаргахгүй байх шийдвэр гаргаагүй бол адууны шир муудаж хаягдахгүйгээр экспортод гарах байлаа.

-Адууны ширийг экспортод гаргахад ямар нэгэн бэрхшээл байгаа юу. БНХАУ-ын тал худалдан авах сонирхол байгаа биз дээ?

-Экспортод саадгүй гарч байгаа. Харин удаан хадгалсан, давсалсан арьс Хятадад очоод үнэ нь буурч байна. Гэтэл энд адууны ширээ муутгахгүйн тулд нэг ширийг 3000-4000 төгрөгийн үнэтэй давс ашиглаж давсалсан. Адууны ширэнд бид өртөг шингээсэн. Мөн олон мянган ширийг давсалахын тулд хүмүүст цалин өгч ажиллуулсан гээд зардал их гарсан. 2018 онд малчдаас авсан адууныхаа ширийг бол ихэнхийг нь хатаасан. Энэ хатаасан арьснаасаа эхлээд экспортод гаргахаар ачиж байна.

-Адууны ширийг ямар үнэтэй экспортод гаргаж байна вэ?

-Худалдан авч байгаа үнэ хямд байгаа. Тээврийн зардлаа хасаад нэг адууны ширийг 10 гаруй мянган төгрөгөөр өгч байна. Бид адууны ширээ Эрээнд буулгаж байгаа.

Монголд адууны ширээр бүтээгдэхүүн хийдэг, боловсруулах хүчин чадалтай үйлдвэргүй мөртлөө боловсруулж, угааж гаргана гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь ийнхүү олон мянган адууны шир хуримтлагдахад хүрээд байсан юм. Түүхий эд ханган нийлүүлэгчдийн хэлж буйгаар Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо түүхий эд, арьс ширийг экспортод гаргахын эсрэг төрийн бодлогод нөлөөлж ирсэн гэдэг мэдээллийг өгч буй юм. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
g(66.181.161.111) 2019 оны 06 сарын 09

avilga avah geed boomilson yum bailgui

0  |  0
g(66.181.161.111) 2019 оны 06 сарын 09

avilga avah geed boomilson yum bailgui

0  |  0
zochin (202.126.89.2) 2019 оны 06 сарын 07

heden aduunii shir gej havarjingaa yaraad bsan uursdoinh n bsan bol margaash n gargachihsan daa turiin um bolohoor l ter

0  |  0
zochin(202.126.89.2) 2019 оны 06 сарын 07

manai turiin ajil vnendee yadt melhiinees dor hurd hvch gej turd bna u yamarch ajil ydaashraltai hiigeed ch bga un shig vgvi ch um shig vr gvn gej vgvi neg l ih yarisan hereldsen hvmvvs ard n ard tvmrn hvleeseer tuildaj gvitslee yalagya huuli shvvhiinhen arai l dendvv er n uy hiij tsalin avdag um be

0  |  0
зочин(66.181.161.81) 2019 оны 06 сарын 07

махны үнийг өсгөж байхаар арьс шир түүхий эдийн үнийг өсгөх нь малчдын хувьд ч жирийн иргэдийн хувьд ч ач холбогдолтой. Тэртээ тэргүй энэ их арьс ширийг боловсруулах, бүгдийг нь эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах бололцоо манайд байхгүй. Тэгээд ч боловсруулахад ус болоод химийн бодис их орох тул байгаль орчноо бодсон ч тэр энэ нь дээрдээ

1  |  0
Зочин(202.9.44.84) 2019 оны 06 сарын 07

Аль авлөөс эхлээд шийдвэрээ гаргасаар байтал нөгөө ширнүүд нь илрээд дууссан төрийн ажил үнэн хойрго явагдах юмаа.

0  |  0
b(66.181.168.8) 2019 оны 06 сарын 07

өөрсдөө боловсруулж чадахгүй юм чинь хурдхан гаргаад л байхаас даа

2  |  0
Top