БОАЖЯ-наас байгаль хамгаалагчдыг улсын байцаагчийн эрхтэй болгох асуудлыг МХЕГ-т тавьж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үр дүнд нь эхний ээлжинд 62 байгаль хамгаалагчийг улсын байцаагчийн эрхтэй болгож, чадавхижуулах сургалтад хамруулсан. Нийт 600 орчим байгаль хамгаалагчийг улсын байцаагчийн эрхтэй болгох ажлыг үргэлжлүүлж байна. Мөн байгаль хамгаалагчдыг техник хэрэгслээр хангах ажлыг ч амжилттай үргэлжлүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын байгаль хамгаалагчдыг энгэрийн камер, бартаат замын машин, дроне, аппрат, комьютер, зориулалтын майхан, ажлын хувцасаар хангах ажлыг Германы сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих төслийн хүрээнд хийгээд байгаа юм байна.
Байгаль хамгаалагчдыг чадавхижуулах ажлын үр дүнд хулгайн ан, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн тоо багассан ахиц гарч, хуулийн байгууллагуудтай хамтарсан илрүүлэлт нэмэгдсэн байна.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн 34 настай П-д холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон. Иргэн П нь хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэж байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцогддог юм. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулж байсан иргэнийг эрүүгийн хуулийн шийтгэл хүлээхээс гадна гэмт этгээд нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлж, дээр нь гэмт үйлдэл хийхдээ ашигласан машин техник хэрэгсэл, түүнтэй адилтгах төлбөрийг улсын орлого болгох хуулийн зохицуулалт бий. Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч П нь гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан нийт 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгох эсвэл үнийн дүнтэй дүйцэх төлбөрийг төлөх ёстой юм.
Иргэдийн зүгээс санаатай болон санамсаргүй байдлаар байгаль орчинд хохирол урчуулах тохиолдол гарч байгаа бөгөөд хэрвээ иргэн, аж ахуй нэгж байгууллага нь байгаль орчинд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна. Байгаль хамгаалагчид улсын байцаагчийн эрхтэй болсноор асуудлыг газар дээр нь хуулийн хүрээнд шийдвэрлэж, анхан шатны арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
Хотын дарга Амарсайханы компани сүйтгэсэн Туулын бургас, байгаль яасан бэ?