Сайжруулсан түлшний борлуулалтын асуудлыг цэгцлэх үүрэг өглөө

2019 оны 06 сарын 18

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, яамдын дэд сайдууд, агентлагийн дарга нар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, "Тавантолгой түлш" ТӨҮГ-ын удирдлага, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат энэ үеэр ОББҮХ-ны ажлын албаны дарга Ч.Гантулга, "Тавантолгой түлш" ТӨҮГ-ын дарга М.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал нарт энэ сарын 29 гэхэд сайжруулсан түлшний борлуулалтын асуудлыг цэгцлэх үүрэг өглөө.

Одоогийн байдлаар "Тавантолгой түлш" ТӨҮГ нь 70 мянган тонн сайжруулсан түлшийг ууталж нөөцөлсөн бөгөөд Ерөнхий сайд өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцна. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Иргэд гэр, байшингаа дулаалж бэлтгэлээ бүрэн хангаж чадвал сайжруулсан түлшний үр дүн гарна гэдгийг холбогдох албаныхан өгч байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top