Дэлхийн хамгийн анхны сельфи 180 жилийн настай

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 22

Орчин цагийн хүн төрөлхтний салшгүй нэгэн хэсэг болсон ухаалаг утсаар авдаг сельфи тийм ч шинэ зүйл биш аж. Судлаачдын тооцоолж буйгаар дэлхийн хамгийн анхны сельфи 180 настай ажээ. Одоогоос 180 гаруй жилийн өмнө буюу 1839 оны аравдугаар сард Филадельфи хотын иргэн, гэрэл зургийн салбарын анхдагчдын нэг Роберт Корнелиус тухайн гэрэл зургийн аппаратаар өөрийнхөө зургийг толинд ойлгон авч байжээ. Дагуэротайп буюу гэрэл зургийн хамгийн анхны аппарат гараад ердөө хоёр сарын дараа тэрээр өөрийнхөө зургийг авсан байна.

1800-аад оны үеийн аппарат гэрэл зураг авахын тулд 15 минут хөдөлгөөнгүй зогсох шаардлагатай болдог байжээ. Одоогийн ухаалаг гар утас ердөө хэдхэн секунд л хангалттай. Ухаалаг утасныхаа камераар өөрийнхөө зураг авах үзэгдэл 2010-аад оноос эрчимтэй дэлгэрэн улмаар 2013 онд Оксфордын толь бичигт сельфи гэх үг албан ёсоор багтсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top