Швейцарын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад айлчилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал 2019.06.23-06.26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд өнөөдөр /2019.06.24/ УИХ-ын дарга Г.Занданшатар, Швейцарын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм. Мөн хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзалт хийнэ. 

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964.05.22-нд дипломат харилцаа тогтоосны зэрэгцээ энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top