ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Өнөөдөр 2019.06.26. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, бага зэргийн бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эрүүдэн шүүлтэд хохирогчдыг дэмжих олон улсын өдөр тохиож байгаа бол Азербайжанд Зэвсэгт хүчний өдөр, Мадагаскарт Тусгаар тогтнолын өдөр, Румынд Төрийн далбааны өдөр, ӨАБНУ-д Эрх чөлөөний баярын өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн дуучин Ариана Гранде, Италийн хөлбөмбөгч Паоло Мальдини, Америкийн сагсан бөмбөгч Дерон Уильямс, Японы зохион бүтээгч Ёширо Накамацү, Канадын жүжигчин Гару нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1243 оны энэ өдөр Көсэ Дагийн тулалдаанд Монголын цэрэг Сельжукийн Туркийн цэргийг бут ниргэв.

1788 оны энэ өдөр Моцарт алдарт 39 дэх симфонио бичиж дуусгасан байна.

1896 оны энэ өдөр АНУ-ын Шинэ Орлеанд дэлхийн анхны кино театр байгуулагджээ.

1945 оны энэ өдөр ЗХУ-д генералиссимус гэх цэргийн дээд цолыг бий болгож, И.В.Сталинд олгов.

1945 оны энэ өдөр Сан-Францискод болсон чуулганаар 50 улсын төлөөлөгч санал нэгтэй НҮБ-ын дүрмийг баталсан байна.

1977 оны энэ өдөр Америкийн Индианаполист Элвис Пресли сүүлийнхээ концертыг тогложээ.

1979 оны энэ өдөр домогт боксчин Мохаммед Али зодог тайлснаа зарлалаа.

1988 оны энэ өдөр Францын Мюлуз хотод болсон шоуны үеэр “Airbus A320” онгоцны анхны осол болж, гурван хүн амь насаа алджээ.

1994 оны энэ өдөр “Майкрософт” компани MS-DOS системийн худалдааг зогсоосноо албан ёсоор зарлав.

2015 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүхээс Америкийн бүх мужуудад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх үүрэг өгсөн байна.

Өнөөдөр үс шинээр үргээлгэх, засуулахад тохиромжгүй. Бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаж, болгоомжтой байгаарай. Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангараг тавих,  гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойш мөрөө гаргаад аян замаа эхлээрэй. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top