ӨГЛӨӨНИЙ МЭНД

2019 оны 06 сарын 27

Өнөөдөр 2019.06.27. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 18 хэм дулаан, бага зэргийн бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын загасчдын өдөр бол Вьетнамд Үндэсний Тэт Доаннго баяр, Жибутид Тусгаар тогтнолын өдөр, ОХУ-д Залуучуудын өдөр, Тажикистанд Үндэсний эв нэгдлийн өдөр, Узбекистанд Хэвлэлийн ажилтнуудын баяр, Чехид Хэлмэгдэгчдийг дурсах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Испанийн хөлбөмбөгийн домог Рауль, Америкийн жүжигчин Тоби Магуайр, Польшийн найруулагч, Оскарын шагналт Януш Каминский, Английн жүжигчин Мэттью Льюис, ОХУ-ын дуучин Алсу нар төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

363 оны энэ өдөр Флавий Иовиан Ромын хаан болжээ.

1615 оны энэ өдөр европчууд анх удаа Хятадаас цай худалдан авсан байна.  

1844 оны энэ өдөр Америкийн “Карфаген” шоронд  Мормоны сүм хийдийг үндэслэгч Смит алагджээ.

1898 оны энэ өдөр Канадын далайч Жошуа Слокамын далбаат завиар дэлхийг тойрсон анхны аялал амжилттай өндөрлөжээ.

1931 оны энэ өдөр АНУ-д зохион бүтээгч Игорь Сикорский анхны нисдэг тэрэг бүтээх патентыг авсан байна.

1967 оны энэ өдөр Английн Энфилд хотод дэлхийд анх удаа бэлэн мөнгөний АТМ машин тавигджээ.

1981 оны энэ өдөр Камбож улсын Үндсэн хууль батлагдсан байна.

1991 оны энэ өдөр Югославын дайн эхэлжээ.

1997 оны энэ өдөр Тажикистанд Иргэний дайн дууслаа.  

2010 оны энэ өдөр Исландад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль батлаж, Ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир нь дэлхийд анхны ижил хүйстэн гэрбүл болсон юм.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй. Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, том үйл эхлүүлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Хол газар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top