УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.06.27/ ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзан Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцсон байна. Уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгаа бэхжүүлэхэд ихээхэн ахиц гарч, ялангуяа ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлосон болохыг онцлоод “Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 8.6 хувьд хүрч, энэ сарын байдлаар ядуурал 4.3 хувиар буурсан гэсэн үзүүлэлтүүд гарсан. Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн” хэмээн мэдээлэл өглөө.
Ноён Жэфф Готтлийб “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын байр суурь чухал. Монгол Улс хоёр жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг нь сэргэж, бусад орнуудтай харьцуулахад хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн эерэг гарч байгаад баяртай байна” хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
ОУВС эдийн засаг сэргэж байгаа нь Тонголын ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг авч үздэг болов уу? Уул нь эдийн засгийн сэргэлтийн гол үзүүлэлт ард түмний амьдарлд хэрхэн сайнаар нөлөөлж байгаагаар хэмжигддэг бол зүгээрсэн. Ард түмний дийлэнх олонхийн амьдрал уруудсаар байхад эдийн засгийн сэргэлт тийм ч таатай сонсогдохгүй л санагдана.