ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 06 сарын 28

Өнөөдөр 2019.06.28. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандлаа.

Улаанбаатар хотод өдөртөө 16 хэм, шөнөдөө 10 хэм дулаан, шиврээ бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Украйн улсын Үндсэн хуулийн өдөр бол Польшид 1956 оны Познаны хэргийг дурсах өдөр, Казахстанд Холбоо, мэдээллийн салбарын ажилчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн инженер, хөрөнгө оруулагч Илон Маск, Францын хөлбөмбөгч Фабьен Бартез, Оскарын шагналт америк жүжигчин Кэти Бейтс, Германы физикч, Нобелийн шагналт  Клаус фон Клитцинг, Өмнөд Солонгосын дуучин жүжигчин Со Жү Хён нар төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

526 оны энэ өдөр Альбоин Лангобардын хаант улсыг үүсгэн байгуулжээ.

1575 оны энэ өдөр Ода Нобүнагагийн арми Такэда Кацүёригийн цэргийг бут цохисон нь түүхэнд “Нагашиногийн тулаан” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

1904 оны энэ өдөр Норвегийн “Норж” хөлөг онгоц живж, 635 хүн амиа алдсан нь XX зууны хамгийн том ослын нэгд тооцогддог.

1911 оны энэ өдөр Египетийн Нахлад 10 кг солир унасан. Энэ солир Ангараг гарагт ус байгааг баталсан юм.

1914 оны энэ өдөр Сараевод Австрийн хаан ширээ залгамжлагч Франц Фердинандын амь насанд халдсан. Энэ нь Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх шалтаг болсон юм.

1989 оны энэ өдөр Киев хотод Украины нэрт хөлбөмбөгч Олег Блохиний зодог тайлах ёслол болж, Зөвлөлтийн шигшээ баг Дэлхийн шигшээ багтай тогложээ.

1991 оны энэ өдөр Унгарын Будапештэд болсон эцсийн хурлаараа Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл хаагдсанаа зарласан юм.

1997 оны энэ өдөр мэргэжлийн боксчин Майк Тайсон өрсөлдөгч Эвандер Холифилдийн чихийг хазан тасалж, дуулиан тарьж байлаа.

2018 оны энэ өдөр Японы бейсболын манга “Докабэн” 46 жил үргэлжилсний эцэст дуусжээ.

Өнөөдөр үс засуулахад сайн, жаргал үргэлжид ирэх сайн. Хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хараалыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top