- Чухам ҮАБЗ дээр ямар мэдээлэл байгаа, юунд үндэслэн тэрхүү зөвлөмжийг гаргасан, үүнтэй хамт ямар мэдээллүүд нууцын зэрэглэлтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэгдсэн нь тодорхойгүй байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө зарлиг гаргаж, зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой олон талын байр сууриуд өчигдрийн голлох сэдвийн нэг байлаа. Тэрбээр хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн тийнхүү зарлиг гаргасан. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал нь Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр оруулсан өөрчлөлт болох 17.1.8 заалтад тусгасанчлан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан”-тай холбоотой байлаа.
ҮАБЗ-ийн зөвлөмж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал нэг өдрийн дотор цуварч гарсан байх ба зөвлөмжтэй цуг ирсэн холбогдох мэдээллийг нууцын зэрэглэлтэй хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлжээ.
Чухам ҮАБЗ дээр ямар мэдээлэл байгаа, юунд үндэслэн тэрхүү зөвлөмжийг гаргасан, үүнтэй хамт ямар мэдээллүүд нууцын зэрэглэлтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэгдсэн нь тодорхойгүй байна гэсэн үг. ҮАБЗ-д хамгийн чухал асуудал, мэдээллүүд хамгийн түрүүнд төвлөрдөг нь гарцаагүй. Тэдгээр мэдээлэлтэй танилцах, мэдэх шаардлага олон нийтэд үгүй байж болох төдийгүй тус зөвлөлийн гурван гишүүний шийдвэр эх оронч бөгөөд улс орны аюулгүй байдлын төлөө гэдэгт бид итгэх ёстой байж таарна.
Хэвлэлээр цацагдсан мэдээлэл дунд Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэргийг шалгаж байх явцад шүүгчид үүнд оролцсон байж болзошгүй гэх таамаглал байсан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй өчигдөр өглөө уулзах үеэрээ хэлсэн мэтээр зарим хэвлэл мэдээлсэн боловч үүнийг УИХ-ын хэвлэл, мэдээллийн албанаас няцаасан юм. Тэрхүү няцаалтдаа УИХ-ын дарга Г.Занданшатар “Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдүүдээс долоон шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай яриагүй болно” гээд “Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмтэн, буруутан гэж үзэх ёсгүй билээ” гэжээ.
Тэдгээр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний үндэслэл, учир шалтгаан шүүхээр үнэн худал нь тогтоогдох ёстой гэсэн утга дээрх мэдэгдлээс уншигдаж байгааг анзаарч болохоор байна. Тэгэх ч ёстой болов уу...
Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэн үзсээр ирсэн сүүлийн 30 жилийн итгэл үнэмшлийг нэг талаар хамгаалах ёстой нь үнэн. Нийгмийн сүлжээгээр дамжуулж буй иргэдийн санаа бодлын нэг хэсэг Ерөнхийлөгч рүү чиглэж, түүний нэр холбоотой явсаар ирсэн “төмөр замын” гэх хаагдаагүй хэргийг сануулжээ. Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээр далайлган тус хэргийг шүүн таслахаас өмнө шүүхийн дээр төмөр нударга буулгаж буй үйлдэл гэж үзэж байна. Ардчилсан нийгэмд иргэдийн зүгээс илэрхийлж болох ийм хардлагыг үгүйсгэх, үүнээс тойрох арга үгүй байх. Харин тэр тусмаа ҮАБЗ-ийн зөвлөмж Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр биш гэдгийг нотлох ёстой байж таарна. ҮАБЗ-ийн шийдвэрийн үндэслэл, мэдээлэл нь “нууц” байх тусмаа Ерөнхийлөгч рүү чиглэсэн галыг өрдөхөөр нөхцөл бий...
Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал эрх зүйн чадамжтай эсэхийг тус зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрх дууссан байгаатай холбон сануулах хүмүүс ч байна. Гэхдээ тэдгээр бүрэн эрх нь дууссан дарга, гишүүдийг чөлөөлсөн Ерөнхийлөгийн зарлиг өнөөдрийг хүртэл гараагүй гэдгээр үүнийг зөвтгөөд өнгөрч болох ч Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл хуулийн зөвлөхгүй ажиллаж ирсэн нь шүүмжлэлд ташуур өгөх шалтаг мөн.
Яагаад нэг дор 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болов, тэд яагаад юунд буруудав? Тэдний гэм бурууг нууц мэдээлэл, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийдвэрлээд орхих нь зөв үү гэх зэрэг асуултуудад хариулт хэрэгтэй гэсэн үг. Одоогоос дөрвөн жилийн өмнө Засгийн газрын гишүүн асан М.Энхсайханыг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг ахлан ажиллахдаа үндэсний эрх ашгийн эсрэг ажилласан гэх утгатай дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэг гаргаж байсан. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт Засгийн газрын гишүүнийг маш ноцтой гэмт хэрэгт буруутгасан атлаа үүнийхээ үнэн, худлыг шүүхээр тогтоолгоогүй төдийгүй уг дүгнэлтэд үндэслэн түүнийг албан тушаалаас нь чөлөөлж байсан. Хамгийн гол нь асуудал үүгээр эцэслэгдээгүй юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр М.Энхсайханыг дээрх гэрээний асуудлаар АТГ-аас шалгахаар баривчлан саатуулсан. Улмаар үндэслэлгүйгээр хорьж саатуулсан гэдэг шүүхийн шийдвэр маргааш өдөр нь гарч, хориог цуцалсан. УИХ-ын ажлын хэсгийхнээс өөр хэн ч мэдээгүй өнгөрсөн М.Энхсайханы “гэм буруутай үйлдэл” үнэн худлын алин байсныг шалгаж тогтооё гэдэг нэхэл дөрвөн жилийн дараа сөхөгдөж байна гэсэн үг.
УИХ-ын даргын нэрийг барьсан ташаа мэдээллийг няцаасан мэдэгдэл дэх “шүүхээр тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн өгүүлбэрийг бүрэн эрхээ түдгэлзүүлээд буй 17 шүүгчийн асуудалтай огт хамаагүй гэж ойлгох боломжгүй. Тийм ч учраас 17 шүүгчийн гэм буруутай эсэх асуудлыг зөвхөн ҮАБЗ дээр шүүгээд өнгөрөх боломжгүй л болов уу. Ер нь тэгэх ч ёсгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 8 )
Энхсайханыг ХОРИХ шийдвэрийг цуцалсан шүүгч нарыг бас түдгэлзүүлсэн ҮҮ????????
Энхсайханыг ХОРИХ шийдвэрийг цуцалсан шүүгч нарыг бас түдгэлзүүлсэн ҮҮ????????
монгол улс нямдорж, батзандан, болд 3-ын өөрсдийн булхайг нуух, өш хонзон авах гэж юу хэлнэв түүгээр нь явдаг болжээ. нэртэйгээр нь энэ 3-аараа ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд болгочихоочээ.
er ny xariutslaga tootsox xeregtei aliin bolgon xarsan chxaraagyi yum yavkh yum zob
Төвд нохой одоо үндэсний аюулгүй байдалд аюул учруулж магаднүй шүү. Наад 2 маанаг нь Баттулгыг юу л хэлнэ тэгье гэх байх. Яана даа мэдлэг боловсролгүй өш хонзон санадаг хүн ҮАБЗөвлөд байна гэхээр сэтгэл зовниж байна.
Монгол тѳрийн хар хайрцагны бодлого бүрийг ил гаргаад байвал юу болох бол!! мэдээж гадныханд ѳгѳѳш бэлдэж ѳгѳхийг хэн хүсээд байдагийг гайхаад ойлгохгүй юм??? зѳвлѳмж гарсан л бол болоо мэдээж нууц юм бол нууцаараал үлдэг
Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Нэгэнт авилга авсан нь үнэн бол одоо төрийн төмөр нударгыг үзүүлэх хэрэгтэй наад хүмүүсийн гаргасан хууль бус шиыдвэрээс болж хичнээн өрх айл яаж муугаа үзсэн бол бодохоос аймаар мөнө хичнээн гол горхи ширгэж эх орны баялаг чаж сүйтсэнийг үнэн бодитоор үзвэл цаазын ялтай бол багадах байх эрүү тулгадаг бол 9эрүү ч зөөлдөх байх ийм болохоор зохих ялыг нь зөв шударгаар оноох ёстой үүнийг ард түмэн болоод энэ хүмүүсийн хохирогч нар шаардах эрхтэй