Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Өнөөдөр 2019.07.01. Монгол эх оронд маань нар 05 цаг 00 минутад мандлаа.

Улаанбаатар хотод өдөртөө 20 хэм, шөнөдөө 10 хэм дулаан, бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 182 дахь өдөр бөгөөд он дуустал 183 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 1-нд Арменид Прокурорын ажилтны өдөр, Бурундид Тусгаар тогтнолын баяр, Болгарт Залуучуудын баяр, Канадад Канадын өдөр, Хятадад Коммунист нам байгуулагдсан өдөр, Лесотод Гэр бүлийн баяр, Суринамд Эрх чөлөөний баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Канадын модель Памела Андерсон,Олимпийн 9 удаагийн аварга, Америкийн Карл Льюис, Английн жүжигчин Ханна Мюррей, эдийн засгийн Нобелийн шагналт Майрон Шоул, Чехийн сэтгэл зүйч Станислав Гроф нарын алдартнууд төржээ.   

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1097 оны энэ өдөр Загалмайтны арми Туркийн цэргийг Дорилейд бут ниргэжээ.

1661 оны энэ өдөр Орос, Швед улсууд энхийн гэрээ байгуулж, 1656-1658 онуудад үргэлжилсэн Орос-Шведийн дайн дууссан байна.

1875 оны энэ өдөр Олон улсын шуудангийн холбоо үйл ажиллагаагаа эхэлжээ.

1877 оны энэ өдөр талбайн теннисний Уимблдон тэмцээн анх удаагаа зохион байгуулагджээ. Тэмцээнд Спенсер Гор түрүүлж, тасалбар нэг шиллингийн үнэтэй байв.

1890 оны энэ өдөр Англи, Герман улсууд Африк тив дэх эзэмшлүүдээ хуваан авчээ.

1921 оны энэ өдөр Шанхайд Хятадын Коммунист намыг үүсгэн байгуулав.

1923 оны энэ өдөр Канадад хятад иргэдийг оруулахыг хориглосон хууль батлагджээ. Канадын хятадууд энэ хуулийг “Доромжлолын хууль хэмээн нэрлэдэг.

1970 оны энэ өдөр Америкийн Нью-Йорк хотод үр хөндөхийг зөвшөөрсөн хууль батлагдсан байна.

1997 оны энэ өдөр Хонконг дахин Хятадын мэдэлд шилжжээ.

1999 оны энэ өдөр Шотландын парламент 300 жилийн дараа дахин хуралдав.

Үс шинээр үргээлгэх, засуулахад тохиромжгүй, сүнс тэнэж одно. Энэ өдөр хонь, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй бол сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top