Өнөөдөр 2019.07.02. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа.
Улаанбаатар хотод үүлэрхэг, өдөртөө 25 хэм, шөнөдөө 10 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр 2019 оны 183 дахь өдөр, он дуустал 182 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 2-нд Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр бөгөөд Азербайжанд Цагдаагийн албан хаагчдын өдөр, Казахстанд Дипломат албаны баяр, Норвегт Эзэн хааны өдөр, Украинд Татварын албаны баяр, Узбекистанд Төрийн сүлдний өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин Линдси Лохан, Канадын хоккейчин Жо Торнтон, Болгарын анхны сансрын нисэгч Георгий Иванов, Америкийн модель Жерри Холл, Монгол Улсын заан М.Өсөхбаяр нар төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
437 оны энэ өдөр Валентин III Баруун Ромын их гүрний эзэн хааны суудалд заларчээ.
936 оны энэ өдөр Эзэн хаан Генрих I таалал төгсөж, түүний хүү Отто Зүүн Францын Эзэн хаан болжээ.
1900 оны энэ өдөр Парист Зуны олимпын хоёр дахь наадам эхэлсэн байна.
1924 оны энэ өдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагдав.
1853 оны энэ өдөр Оросын цэргүүд Молдавын вант улсад халдаж, Крымын дайн эхэлсэн байна.
1964 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон “Арьс үндэс, шашин шүтлэг, хүйсээр ялгаварлахыг хориглосон хууль” баталжээ.
1976 оны энэ өдөр Хойд, Өмнөд Вьетнам нэгдэж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс байгуулагдлаа. Нийслэл Сайгоныг Хошимин болгон нэрийг нь өөрчилжээ.
1994 оны энэ өдөр хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд өөрийн хаалганд гоол оруулсан Колумбийн тоглогч Эскобар буудуулан, амь насаа алдсан байна.
2002 оны энэ өдөр Америкийн аялагч Стив Фоссетт агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон анхны хүн болов.
2009 оны энэ өдөр Энэтхэгт ижил хүйстнүүдийг эрүүгийн гэмт хэрэгтэн хэмээн мөрдөн шалгахыг зогсоожээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эрлэг лугаа учирна. Энэ өдөр луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, мал, адгуус гаргах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Харин улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )