Өглөөний мэнд

2019 оны 07 сарын 03

Өнөөдөр 2019.07.03. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа.

Улаанбаатар хотод түр зуурын бороотой. өдөртөө 28 хэм, шөнөдөө 13 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 184 дахь өдөр, он дуустал 181 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 3-нд Беларусь улсын Тусгаар тогтнолын өдөр бөгөөд Виржиний аралд Боолчлолоос чөлөөлөгдсөн өдөр, ОХУ-д Замын Цагдаагийн газрын баяраа  тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдөр Финландын бүх цаг үеийн шилдэг хоккейч Теему Селянне, Америкийн жүжигчин Том Круз, Хятадын тулаанч, жүжигчин Боло Йен, Шведийн хүүхдийн зохиолч Гунилла Бергстрём, Америкийн сансрын нисэгч Харрисон Шмитт, мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

324 оны энэ өдөр Адрианополд Ромын захирагч Константин, Лициний нарын цэрэг хоорондоо дайтжээ.

1608 оны энэ өдөр Канадын Квебек хот үүсэн байгуулагдсан байна.

1844 оны энэ өдөр Манж Чин улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд Вансягийн гэрээ байгуулагджээ.

1849 оны энэ өдөр Францын арми Ромыг эзэлснээр Ромын Бүгд Найрамдах Улс мөхсөн юм.

1890 оны энэ өдөр Айдахо Америкийн 43 дахь муж болжээ.

1928 оны энэ өдөр анхны телевизор худалдаанд гарлаа. Үнэ нь 75 доллар байв.

1948 оны энэ өдөр Албани улс Югославын иргэдийг улс орноосоо хөөн гаргасан байна.

1960 оны энэ өдөр Америкийн Конгресс Кубын элчин чихэрт хориг тавилаа.

2005 оны энэ өдөр Испанид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлан баталжээ.

2013 оны энэ өдөр Египетэд цэргийнхэн төрийн эргэлт хийсэн байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, нас ахар болно. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, болгоомжтой байгаарай. Өнөөдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top