Өнөөдөр 2019.07.04. Монгол эх оронд маань нар 05 цаг 02 минутад мандлаа.
Улаанбаатар хотод бороотой. өдөртөө 25 хэм, шөнөдөө 16 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр 2019 оны 185 дахь өдөр, он дуустал 180 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 4-нд Багамын аралд Хатан хааны өдөр, Италид хувьсгалч Гарибальдийн өдөр, Кайман аралд Үндсэн хуулийн баяр, Лесотод Гэр бүлийн баяр, Америкт Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.
Энэ өдөр Италийн жүжигчин Жина Лоллобрижида, домогт хөлбөмбөгч Альфредо Ди Стефано, Нрбелийн шагналт эдийн засагч Жерар Дебрё, Колумбийн Ерөнхийлөгч асан Альваро Урибе, Японы дуучин Гакт, Шотландын жүжигчин Кейт Дики зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1776 оны энэ өдөр Америкийн Ерөнхийлөгч Жорж Вашингтон “Тусгаар тогтнолын баримт”-д гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш энэ өдрийг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.
1819 оны энэ өдөр Кронштадт боомтоос “Восток”, “Мирный” хөлөг онгоц дэлхий тойрох аялалдаа гарлаа. Энэ аяллын үеэр Антарктид тивийг нээсэн юм.
1829 - Англид нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа автобус үйлчилж эхлэв.
1848 - Карл Маркс, Фридрих Энгельс нар “Коммунист намын тунхаг” бүтээлээ хэвлүүлжээ.
1865 оны энэ өдөр Английн зохиолч Льюис Кэрролл “Алиса гайхамшгийн оронд” ном худалдаанд гарчээ.
1906 оны энэ өдөр Этиоп улс тусгаар тогтнолоо зарлав.
1934 оны энэ өдөр нэрт боксчин Жо Луис мэргэжлийн бокст шилжсэн байна.
1960 оны энэ өдөр Америкийн Төрийн далбаан дээр Хавайн арлыг тэмдэглэсэн 50 дахь од нэмэгджээ.
1987 оны энэ өдөр Японы NHK телевиз дэлхийд анх удаа хиймэл дагуул ашиглан, 24 цаг мэдээллээ дамжуулж эхлэв.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, болгоомжтой байгаарай. Өнөөдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр, байр авах, сүм дуганыг сэргээх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )