Улаанбаатараас үүр хаяарахад хөдөлсөн бид 860 гаруй км яваад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг МАК-ийн Нарийнсухайтын уурхайд хүрснээр аяны дөрөө мултлав. Энэ удаа бид МАК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус суманд ямар бүтээн байгуулалт хийснийг сурвалжлах юм. Тус компани 600 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийнсухайтын уурхайд 2008 оноос эхлэн олборлолт явуулж эхэлсэн. Өнгөрөгч онд нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар нэмүү өртөг шингээсэн нүүрсийг өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдсэн. Жилдээ нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр тестлэгдэж дууссанаар өнгөрөгч тавдугаар сараас албан ёсоор баяжуулсан нүүрсээ экспортолж эхэлжээ.
Баяжуулах үйлдвэрийн ахлах технологич Г.Очирбат “Манай баяжуулах үйлдвэр 72 хүний орон тоотойгоор гурван ээлжээр ажилладаг. Уурхай маань жилд 5-6 сая тонн нүүрс олборлодог. Баяжуулах үйлдвэр харин жилдээ нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Цаашид үйлдвэрээ өргөтгөх асуудал яригдаж байгаа” гэдгийг онцолсон юм.
МАК компани Шивээ хүрэнгийн боомтоос Нарийнсухайтайн уурхай хүртэл 50 км засмал зам барьжээ. Мөн Шивээ хүрэнгийн боомтын орон гарах, найман хаалга бүхий шалган нэвтрүүлэх, боомтын ажилчдын амрах байрыг барин хүлээлгэн өгөөд байна.
2006 оноос алслагдсан бүс нутгийн хөгжилд тус нэмэр болох зорилгоор БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортолж Гурвантэс, Сэврэй, Ноён сумд, Овоотын отръядыг 24 цагийн эрчим хүчээр хангаад байгаа юм.
Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох “МАК үндэсний томоохон компани гэдэг утгаараа ойлголцож ажиллахад амар байдаг. Тус компани манай суманд боловсролын цогцолбор буюу 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байрыг нийгмийн хариуцлагын хүрээнд барьж ашиглалтад оруулсан. Үүний дараа МАК-тай хамтарч ерөнхий боловсролын чанарыг сайжруулахын тулд бүхий л нөөц боломжоороо хамтарч байна.
Манай ахмадуудыг жил бүр дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг үндэсний томоохон хэмжээний компани байгаа юм. Түүнчлэн дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээг хамгаалах, өсгөн үржүүлэхэд зориулж “Ботгон бонус” хөтөлбөрийг хэрэгжүүлж малчин өрх бүрт олгож эхэлсэн” гэдгийг онцолж байлаа. Боловсролын цогцолборт МАК компани хоёр тэрбум 239 сая төгрөг зарцуулжээ.
Энэ жилийн байдлаар МАК компани “Ботгонд бонус” хөтөлбөрийн хүрээнд тус сумын малчин өрхүүдэд 270 гаруй сая төгрөг олгоод байна. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сүүлийн таван жилд тус сумын тэмээний тоо толгой эрс өсжээ. Засаг даргын хэлснээр сумын дийлэнх залуус МАК, Өсөх зоос тэргүүтэй компаниудад ажиллах болсноор ажилгүй иргэдийн тоо эрс багассан аж. МАК компанийн Нарийнсухайтын уурхайд 950 гаруй хүн ажиллаж байгаа бол тэднээс Гурвантэс сумын 100 гаруй иргэнийг байнгын ажлын байраар хангажээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр авсан таван хүүхдийн сургалтын төлбөрийг МАК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төлөхөөр болсон гэх мэтчилэн дурдаад байвал олон зүйлийг тэмдэглэж болохоор байгаа юм.
Гурвантэс сумын нутаг дэвсгэрийн 68 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах бөгөөд нийтдээ 37 лиценз байгаагаас 35 нь ашиглалтын лиценз аж. Давс, баргил чулуу, алтны нэг, чуна мана чулууны, нүүрсний уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн ч эдгээр лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудаас сумын төсөвт хөрөнгө оруулдаг аж ахуйн нэгж байдаггүй. Харин МАК Орон нутгийн хөгжлийн санд 2011 онд 100 сая төгрөгтэй сан байгуулан өгч өдгөө сангийн мөнгө нь арвижин 400 сая төгрөгт хүрчээ. Энэ мөнгөөрөө ЖДҮ-г хөгжүүлэхэд зарцуулж байгаа аж.
МАК компани байгаль орчныг нөхөн сэргээх хүрээнд 32 мянган мод бут суулгаж, хоёр булгийн эхийг хашаалан тохижуулж говийн зэрлэг амьтад ундаалж болохоор баянбүрдийг цогцлоожээ. Түүнчлэн борооны усыг хуримтлуулан хөв цөөрөм байгуулж ан амьтад ундаалах боломжийг нээж өгсөн байна.
Тус уурхайн Байгаль орчны мэргэжилтэн Т.Бямбасүрэн “Нарийнсухайтын уурхайд одоогоор нөхөн сэргээлт хийхээр ашиглагдахаа больсон карьер байхгүй байгаа ч ажилчдынхаа ая тухыг хангах цаашлаад нөхөн сэргээлтийн бэлтгэл хангах үүднээс говьд дасах зохицох, ургах боломжтой 13 зүйлийн мод бутыг тарьж байна. 7000 гаруй м2 талбайд зүлэгжүүлэлт хийсэн” гэдгийг хэлж байсан юм.
Уул уурхай дагасан сумын иргэдийн өмнө тулгамдсан нэг асуудал нь тээвэрлэлтээс үүдэх тоосжилт байдаг. Тиймээс МАК Нарийнсухайтын уурхайгаас Гурвантэс сумын төв хүртэлх авто замын эхний хэсэг болох зургаан км хатуу хучилттай авто замын зураг төслөө гарган өөрсдийн хөрөнгөөр барихаар болж сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан, бусад компаниудаа уриалаад байна. Тус компанийн зүгээс зөвхөн Гурвантэс суманд бус Өмнөговь аймгийн баруун бүсийн сумдад төсөл хэрэгжүүлэх саналтай байгаа аж. Мөн аймгийн төвийн нэг гудамжийг 600 сая төгрөгөөр тохижуулан МАК-ийн нэрэмжит гудамж байгуулахаар гэрээнд тусгаад байгаа гэнэ.
Уурхайн дугуйт бульдёзорчин Г.Батбаатар “Нутагтаа гэр оронтойгоо ойрхон ажиллах шиг жаргал хаана байх вэ. Орон нутгийнхаа хөгжилд бага ч атугай хувь нэмрээ оруулна гэдэг чинь гоё шүү дээ. Бидний ажлын цаг 28 хоног ажиллаад 14 хоног гэртээ хариад амарчихна. Цалин хангамж боломжийн” гэсэн юм.
Гурвантэс сумын нутагт хилийн цэргийн 0166 дугаар анги эх орныхоо өмнөд хэсгийн дархан хилийг хамгаалдаг. МАК компани хилчдэдээ 702 сая төгрөгөөр 12 айлын орон сууцыг 2011 онд барьж өгчээ.
Энэ талаар тус ангийн Захирагчийн орлогч ахмад Б.Баярбаатар “Хил хамгаалах байгууллага, хилчдийн ажлыг дэмжих, хилчдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжоор хангах үүднээс орон нутгийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцдог. Үүнийг манлайлан оролцдог компани нь МАК. 12 айлын орон сууцанд халуун, хүйтэн уснаас эхлээд бүх зүйлийг шийдэж өгсөн. Хилчдийн ажилд үр дүнтэй бүтээн байгуулалтын нэг юм” гэлээ.
Мөн хүүхэд, залуучуудын соёл спортын төвийг барьж ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн Шивээхүрэн боомтын гаалийн газар, хилийн шалган, хилийн цэргийн анги, мэргэжлийн хяналтын албанд зөөврийн сууц, компьютер, бусад тоног төхөөрөмжийг бэлэглэсэн юм байна.
Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үйл ажиллагаа явуулж байгаа. Гэсэн ч хариуцлагатай уул уурхай хөгжихгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тэгвэл МАК-ийн Нарийнсухайтын уурхай энэ бүх эргэлзээг арилгах, нийгмийн хариуцлагаараа бусад компаниудыг уриалах хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгааг газар дээр нь харсан юм. МАК-ийн Гурвантэс сумын Нарийнсухайтын уурхайн ажилчдын хотхон тун цэмцгэр. Канад загварын том модон байшин, уурхайн инженер, техникийн ажилчдын амрах байр, эмнэлэг, спорт заал, хоолны газар, цэвэр орчин гээд говь нутагт ирсэн гэж хэлмээргүй тийм орчинд ажиллах хүмүүсийн сэтгэл өөдрөг байхаас яахав ээ. Нийгмийн хариуцлагаараа уул уурхайн салбарт жишиг тогтоогч, гол тоглогчдын нэг МАК-ийн нийгмийн хариуцлагын зах зухаас хүргэхэд ийм байна.
Сэтгэгдэл ( 3 )
Эко уурхайг сүүлийн 30 жил хэнч олж хараагүй
сурвалжлага хийсэн юм бол тэр бүтээн байгуулалт болон уурхайн барилга байгууламжийн зургийг тавиач. ямар ч зураггүй сурвалжлага гэж юу байдагийн.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая