ЖДҮ-ийн зээл жинхэнэ жижгүүдэд очих уу гэдэгт олон нийтээрээ анхаарал хандуулж байгаа гэхэд болно. Тэгвэл энэ жил 1411 иргэн, аж ахуй нэгж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлтээ гаргаснаас одоогийн байдлаар 534-ийнх нь төсөл хоёрдугаар шатанд үлдээд байна. Зааглаж харвал 376 аж ахуйн нэгж, 158 иргэний төслүүд юм. 300 саяас нэг тэрбум төгрөгийн зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжжээ. Ер нь ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зөвхөн бид биш гадны байгууллагууд ч санаа оноогоо хэлж байгаа юм.
Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас “Төв Азийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд судлаачдын багаа манай улсад ажиллуулж байна. Тэд ЖДҮ-үүдийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зөвлөмж гаргаж, зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
Тэгвэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв ЭЗХАХБ-тай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилт ямар байгааг тодорхойлох үнэлгээний ажлыг хийжээ.
Мөн энэ хүрээнд Гадаад харилцааны яамнаас ЭЗХАХБ-тай хамтран “Монгол Улсын Бичил болон ЖДҮ-үүдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд ЭЗБӨЧСТ-ийн Дэд захирал И.Одончимэг “ЖДҮ-үүдийн санхүүжилтийн хүртээмж” сэдвээр илтгэл танилцуулсан байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2009-2018 оны хооронд нийт 776 төслийг 238.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Харин энэ хугацаанд банкаар дамжуулан 6972 төсөлд 693 тэрбум төгрөггийн зээл олгосон байна. 2016 оноос хойш банкаар дамжуулж зээл олгоогүй юм. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр 2016 онд 133 төсөлд, 2017 онд 154 төсөлд, 2018 онд 212 төсөлд зээл олгосон. Үүнээс харахад зээлийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хувьд зөрчилтэй зээлийн тоо буурсан зэрэг эерэг үр дүн гарсан гэх мэдээллийг өгч буй юм.
Дашрамд сануулахад, Дэлхийн банкнаас ирэх жилүүдэд санхүүжилт олгоход санхүүгийн эрсдэл өндөр байгааг ЖДҮ-ийн хэрэг явдалд тулгуурлан харж буйгаа илэрхийлээд байгаа. Тодруулбал, “ЖДҮ-ийн сангаас татаасын дэмжлэгтэй авсан хөнгөлөлттэй зээлийн ихээхэн хэсгийг УИХ-ын гишүүдийн өмчийн эсвэл тэдэнтэй холбоотой компаниудад шилжүүлсэн байсан. Энэ нь зөвхөн улс төрийн ноцтой хямралд оруулсан төдийгүй төрийн үүргээ биелүүлэх чадварт итгэх олон нийтийн итгэлийг сөгдүүлсэн юм. Хэдийгээр Дэлхийн банкны хөрөнгө санхүүжилтэд нөлөөлөөгүй боловч Дэлхийн банкны төслүүд нь ижил төстэй сангуудад дэмжлэг үзүүлдэг, Эдийн засгийн удирдлагыг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан Дэлхийн банк төсвийн дэмжлэг үзүүлдэг. Тиймээс тус байгууллагын зүгээс өөрийн эх үүсвэрийн удирдлага, ашиглалтыг үргэлжлүүлэн нягт хянаж, шаардлагатай санхүүгийн хяналт нь оршин тогтнож байгааг баталгаажуулсаар байх болно” гэж мэдэгдсэн юм.
Эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүдэд тэрбум тэрбумаар хуваарилагддаг нь ил болсон ЖДҮ-ийн зээл шинэ журмын дагуу жинхэнэ эздэдээ хүрэх эсэхийг нийгмээрээ харж, хүлээж буйг тодотгох хэрэгтэй. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ар араасаа дэлгэгдсэн баримтуудын хүрээнд харахад ЖДҮ-тэй холбогдсон түшээдийн тоо гуч хэдийн давсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913