Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Өнөөдөр 2019.07.05. Монгол эх оронд маань нар 05 цаг 03 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлэрхэг. өдөртөө 25 хэм, шөнөдөө 11 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 186 дахь өдөр, он дуустал 179 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 5-нд Арменид Үндсэн хуулийн өдөр, Аргентинд Хүүхдийн баяр бол Алжир,  Венесуэл, Кабо-Верде улсуудад Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Аргентины хөлбөмбөгч Эрнан Креспо, Английн эдийн засагч, Нобелийн шагналт Жеймс Миррлис, Америкийн жүжигчин Эди Фалко, Хятадын теннисчин Чжэн Цзе, Америкийн супер модель Шон О'Прай, Японы манга зураач Рүсава Рүка нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1809 оны энэ өдөр Австрид Ваграмын тулаан болж, Наполеон Бонапарт Австрийн цэргийг бут ниргэжээ.

1811 оны энэ өдөр Испани улсын Өмнөд Америк дахь колони улсуудаас Венесуэл хамгийн анх тусгаар тогтнолоо зарлажээ.

1841 оны энэ өдөр Английн бизнес эрхлэгч Томас Кук дэлхийд анхны аялал жуулчлалын агентлаг нээсэн байна.

1940 оны энэ өдөр Америкийн Ерөнхийлөгч Рузвельт Японы бараанд хориг тавьжээ.

1954 оны энэ өдөр Би-Би-Си телевизийн анхны мэдээний нэвтрүүлэг дэлгэцэд гарчээ.

Мөн энэ өдөр Элвис Пресли анхныхаа дууг зохиосон байна.

1994 оны энэ өдөр Хятадад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хоригложээ.

1999 оны энэ өдөр Куба улс 40 жилийн эдийн засгийн хоригийн хохирол гэж Америкаас 181 тэрбум доллар нэхэмжилжээ.

2003 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас САРС буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчин тархсаныг албан ёсоор зарлав.

2009 оны энэ өдөр Хятадын Шинжаанд нутгийн уйгар иргэд хятадуудтай мөргөлдөж, 179 хүн амь насаа алджээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой, эд мал баялаг, төгөлдөр болно. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top