УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хаалт өнөөдөр /2019.07.05/ боллоо. Хуралдаанд ирвэл зохих 69 гишүүний 59 нь чуулганы танхимдаа ирж, ирцээ бүртгүүлснээр УИХ-ын хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганаа нээсэн юм.
Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын эрхэм гишүүдээ УИХ-ын 2019 оны хаврын чуулган хуульд заасны дагуу товлосон хугацаандаа өндөрлөж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлж, ачаалал ихтэй ажиллалаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох, парламентын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд ихээхэн ахицтай ажиллалаа.
Энэ чуулган ажлын 66 өдөр ажиллаж, чуулганы нэгдсэн хуралдаан 117 цаг хуралдаж, 118 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хороод 134 цаг хуралдаж 182 асуудал хэлэлцжээ. Нийт 99 хууль, 44 тогтоол баталсан байна. Энэ нь өмнө чуулганы батлан гаргасан хууль 50 хувиар нэмэгдсэн байна. УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг 11 удаа, нийтийн сонсголыг хоёр удаа хийлээ.
Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо ба чанарын том дэвшил гарсныг тэмдэглэж хэлэхэд таатай байна. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдлыг энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засч задлаа.
Цаашлаад хараат бус, зөвхөн хууль засагладаг шүүх, прокурор, авлигатай тэмцэх газрыг байгуулж, бий болгох нь бидний ойрын үеийн зорилт байх болно” хэмээн үг хэллээ.
Дашрамд, УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын хаврын чуулганыг долоодугаар сарын 1-ний өдөр хаах байсан ч Үндсэн хуулийн тухай хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буй тул чуулганы нэгдсэн хуралдаан тасралтгүй байх ёстой учраас үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая