ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Өнөөдөр 2019.07.08. Монгол эх оронд маань нар 05 цаг 05 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлэрхэг. өдөртөө 25 хэм, шөнөдөө 12 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 189 дэх өдөр, он дуустал 176 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 5-нд Замбид Эв нэгдлийн өдөр, ОХУ-д Гэр бүл, хайр дурлалын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн рок дуучин Жоан Осборн, жүжигчин Кевин Бейкон, Өмнөд Солонгосын хөлбөмбөгч Сон Хёнг-Мин, Английн хөгжимчин Энди Флетчер нарын алдартнуудын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

НТӨ 52 оны энэ өдөр Парис хот үүсэн байгуулагджээ.

1497 оны энэ өдөр Европоос Энэтхэг рүү хийсэн анхны далайн экспедиц замдаа гарчээ. Васко да Гама удирдаж байв.

1777 оны энэ өдөр Америкийн Вермонт муж боолчлолыг халсан анхны муж болсон юм.

1796 оны энэ өдөр АНУ-ын Төрийн Департамент АНУ-ын иргэний анхны паспортыг олгосон байна.

1853 оны энэ өдөр Токиогийн буланд Америкийн Мэтью Перригийн хөлөг онгоц бууж, Японоос худалдааны гэрээ байгуулахыг тулган шаарджээ.

1889 оны энэ өдөр “The Wall Street Journal” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1921 оны энэ өдөр Иракийн Басрад 58.8 хэм халжээ.

2003 оны энэ өдөр Суданд Boeing 737 онгоц сүйрч, 117 хүн амиа алдсан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой, өнгө зүс сайжирна. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй бол угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(202.72.245.122) 2019 оны 07 сарын 08

уучлаарай андуурсан байна

0  |  0
баагий(202.72.245.122) 2019 оны 07 сарын 08

уучлаарай андуурсан байна

0  |  0
баагий(202.72.245.122) 2019 оны 07 сарын 08

амралтын өдрөөр бас энэ сайт чинь амарчидгиймуу зурхайгаа оруулаагүй байхын

0  |  0
Top