Ковшинд даруулсан иргэнийг цагдаа нар аварчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Өнгөрөгч Лхагва гарагт барилга дээр ажиллаж байсан иргэн ковшинд дарагдсан хэрэг гарчээ. Тодруулбал тухайн өдрийн 17 цагийн орчимд Дарь-Эхийн уулзварын хойно баригдаж байсан шинэ барилгын хажууд дахин барилга барихаар суурь ухсан байсан бөгөөд энэхүү нүхэнд 29 настай П.М-ын жолоодож явсан ковш унаж өөрөө дарагдсан байдалтай байжээ. Энэ тухай дуудлага БЗД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсний дагуу эргүүлийн цагдаа нар очин яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд түргэн тусламж болон Онцгой байдлыг ерөнхий газрын аврагчид мөн ирсэн аж.

Онцгой байдлын ерөнхий газарт харамсалтай нь энэхүү ковшийг өргөх техник байгаагүй гэнэ. Ковшинд дарагдсан иргэний биеийн байдал тун хүнд байсан тул цагдаа нар самбаачилга гарган ойролцоох барилга дээр ажиллаж байсан өргөгч краныг авчран тухайн иргэнийг гаргаж авсан бөгөөд энэ үед түргэн тусламжийн ажилчид яаралтай тусламж үзүүлж байжээ. 

Ийнхүү хүч хавсран тухайн иргэнийг эсэн мэнд ковшны доороос гаргаж авсан бөгөөд түүнийг яаралтай ГССҮТ-д хүргэн тархины хагалгаанд оруулсан байна. 

Тухайн баригдаж байсан барилга зөвшөөрөлгүй байсан гэх мэдээлэл бий. Харин Онцгой байдлын ерөнхий газрын ажилчид техник байхгүй, намагтай газар гэх шалтгаанаар тусламж үзүүлж чадаагүй ажээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kran bish kowsh(112.72.11.122) 2019 оны 07 сарын 08

Kran bish kowsh

0  |  0
ХАБ(202.21.108.71) 2019 оны 07 сарын 07

ажилчин хүн өөрийнхөө аюулгүй байдалд анхаарч ажил олгогчоосоо нэхэж шаардаж байхгүй бол ийм явдал хэзээч тасрахгүй

0  |  0
hh(202.21.108.71) 2019 оны 07 сарын 07

tsagdaa ontsgoi 2-iin dund yas haydag bshde hha

0  |  0
Зочин(64.119.24.114) 2019 оны 07 сарын 07

Аймар хэрэг вэ. Онцгой-нхонд аврах текник тоног төхөөрөмжийг нь авч өгмөөр юм.

0  |  0
OGI(66.181.161.96) 2019 оны 07 сарын 07

HARIUTSLAGAA changatgaachee

2  |  0
Зочин(202.126.88.155) 2019 оны 09 сарын 27

Энэ яг юу болсныг жолоочоос нь асууж сурвалжилж өгөөч. ХАБ зөрчигдсөн гэдэг нь ойлгомжтой. Эрдэнэт хүний амь насыг үл хайхран өөрсдийн ашиг хонжоог хайгч энэ мэт байгууллагыг шалгаж хянах ёстой байгууллага нь шалгаж хяналтаа тавьж баймаар юм. Шалгаж хянадаг байсан бол хаанаас ийм юм болох вэ?

6  |  0
Top