ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Өнөөдөр 2019.07.09. Монгол эх оронд маань нар 05 цаг 06 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлэрхэг. өдөртөө 29 хэм, шөнөдөө 15 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 190 дэх өдөр, он дуустал 175 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 5-нд Мароккод Эзэн хаан Хасаны дурсгалыг хүндэтгэх өдөр бол Азербайжанд Дипломат албаны баяр, Аргентинд Тусгаар тогтнолын баяр, Панам улсад Хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр, Өмнөд Суданд Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин  Кортни Лав, Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс, Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович, Английн зураач Дэвид Хокни, Америкийн зохиолч Дин Кунц, Японы дуучин Күсанаги Цүёоши нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

455 оны энэ өдөр Эпархий Авит Баруун Ромын эзэнт гүрнийг байгуулснаа зарлалаа.

1249 оны энэ өдөр Японы 90 дэх Эзэн хаан Камэяма мэндэлжээ.

1816 оны энэ өдөр Аргентин улс Испаниас тусгаар тогтнож байгаагаа зарлав.

1877 оны энэ өдөр талбайн теннисний Уимблдон тэмцээний анхны тоглолт болсон байна.

1922 оны энэ өдөр АНУ-ын Жонни Вайсмюллер 100м-ийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг 58.6 секунд болгон тогтоож, анх удаа нэг минутаас бага хугацаа зарцуулжээ.

1957 оны энэ өдөр Менделеевийн үелэх системийн 102 дахь элемент болох нобелийг нээсэн байна.

1982 оны энэ өдөр CANON компани дэлхийн анхны автомат аппарат “SNAPPY 50”-г худалдаанд гаргажээ.

1991 оны энэ өдөр ОУОХ-ноос арьс өнгөөр ялгавралах үзлийн улмаас хасагдаад байсан Өмнөд Африкийн БНУ-ын гишүүнчлэлийг сэргээсэн байна.

2002 оны энэ өдөр 53 орныг нэгтгэсэн Африкийн холбоо үүсэн байгуулагджээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, хэл ам хэрүүл тэмцэл ирнэ. Энэ  өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, болгоомжтой байгаарай. Өнөөдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top