Ерөнхийлөгчийн шагнал НҮДЭЭ ОЛОХ цаг дор

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Монгол Улсын хөгжмийн урлагт “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” киноны хөгжмийг бүтээсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, “Цагаан суварга” бүтээл, “Бурхан Халдун өршөөг”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим зэрэг шилдэг бүтээл туурвисан Төрийн хошой шагналт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Нацагийн Жанцанноров нарт өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээж,  Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монголын ард түмний сонор, сэтгэлийг мялаасан хөгжмийн гайхалтай бүтээлүүдийг нь ийнхүү төр үнэлж, хөгжмийн урлагийн үнэ цэнийг өргөж өглөө. Тэд “Энэ төрд төлөх өр минь дуусаагүй байна” хэмээн мэдэгдэнэ лээ. “Шагнал нүдээ олжээ” гэх талархлын үгсийн цуурай намдаагүй байна. Монголын хөгжмийн урлагт сод үзэгдэл болсон гэгдэх дээрх хоёр эрхмийн “Сэрсэн тал”, “Цагаан суварга”-ыг төр үнссэн нь энэ юм аа.

Түүнчлэн Монгол Улсын хилийн бүрэн бүтэн байдлыг хангах 8252 км шугамыг тогтоон тэмдэглэж, газрын зургаар баталгаажуулан, НҮБ-аар Монгол Улсын газар нутгийн хэмжээг тодотгон баталгаажуулсан Баатарын Рагчаа, Орос-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан төмөр замын тээвэрт олон жил галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг найдвартай ханган, онцгой идэвх зүтгэл гаргаж, нөр их үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн Монгол Улсын хүндэт төмөр замчин, Гавьяат тамирчин Нямын Ширнэндугарт мөн Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Хүн бүр таньдаггүй ч салбартаа хэдийн өөрсдийгөө таниулсан энэ хоёр хүн баатрын эгнээнд өөрсдийн хүч хөдөлмөрөөр орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэг өдөр дөрвөн Хөдөлмөрийн баатар төрж байсан нь сүүлийн 20 орчим жилд лав тохиож байгаагүй  билээ. 

Урлаг соёлын салбарт 42 жилийн амьдралаа зориулсан “Ацаг шүдний зөрөө” киноны Намжил буюу Даваагийн Сүхбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын археологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, нэрт археологич МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн археологи-антропологийн тэнхимийн багш Диймаажавын Эрдэнэбаатар шинжлэх ухааны гавьяат ажилтан цол хүртсэн нь төрийн шагналын үнэ цэнийг өргөж өгсөн гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Х.Баттулгыг Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хүмүүс түүнийг сайн, муу янз бүрээр хэлж ирсэн. Одоо ч тэгж ярьж л байна. Цагийн эрхэнд шигшигдсэн үнэн тодрох цаг айсуй биз. Харин шагналын тухайд мань хүн өмнөх Төрийн тэргүүнүүдээс хамаагүй илүү билгийн мэлмийтэй хүн юм. Эсвэл ард түмнийхээ давлагааг хамгийн сайн сонордож байна гэж ойлгож болохоор. Өнгөрөгч өвөл Монгол Улсын Ардын уран зохиолч Бөхийн Баастад Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Төрийн соёрхол хүртээж шуугиулж байв даа. Үүгээрээ тэрбээр “нэг муу бөх” гэсэн тодотголоо устгаж Монголынхоо утга зохиолд хавьгүй элэгтэй нэгэн гэдгээ харуулж байв. Аж үйлдвэрийн салбараас Паавангийн Дамдин баатрын эгнээнд орсон бол жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвоогийн Балжиннямд анхны зарлигаараа шахам Хөдөлмөрийн баатар хүртээж байсныг санаж байна. Түүнчлэн олимпын наадмын хүрэл, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгийн амжилтыг баатрын цолоор мялааж байсан билээ. Мялаах юу байх вэ, үнэхээр тухайн салбартаа гялалзсан амжилт гаргасан бол нас заах гэхээсээ илүү хийж бүтээх насыг нь үнэлж чаддаг юм байна.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүг Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээн зарлуулах үүтгэл нь болж шагналыг нь гардуулж байсныг санаж байгаа байх. Энэ мэтчилэн дээр нэр дурдагдсан хүмүүс яах аргагүй ард түмний хүлээлтэд байсан. Ард түмнийхээ хүлээлтийг хангаж өгсөн байна. Тэглээ гээд шалдар булдар шагнал гардуулсан нь цөөн болов уу. Хэтийдсэн их шагнал дунд нүдээ олсон шагнал хүссэн хүсээгүй гялтайгаад ирдэг дээ. Өөхөнд боовч нохой тоож шиншлэхгүй, өвсөнд боовч үхэр тоож үмхэхгүй гэдэг шиг захын нөхөд гавьяатын тэмдэг гялалзуулж явах болсон. Үүнд харин одоогийн Төрийн тэргүүн хазаартай хандаж байгаа харагддаг. Шагнал гэдэг бусдаас илүүг хийж бүтээсэнд өгдөг урмын ташуур юм. Шагналыг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Гэхдээ шагнахад ухаан хэрэгтэй. Ямар хүнд дэм болж, ямар хүн өгвөл ташуурах вэ гэдгийг бодох ёстой. Хэдэн саяар хэмжигдэх шагналын цуурхалд цэг тавих нь зөв болов уу. Насаараа суманд мачийтлаа багшилсан дунд сургуулийн багш нар, сумын соёлын төвд насаараа ажилласан урлагийн зүтгэлтнүүд танил талгүйн улмаас ард үлдчих гээд байдаг. Танил тохой таталгүй төр нь үнэлж, тэд итгэлийг нь алдалгүй явах нь шагнал нүдээ олсны утга биз ээ. Шагнал зарим хүнийг өвтгөдөг. Зарим хүнд нь ачаа болж ирдэг. Хүсээгүй байхад нь шагнал ирвэл хүний өмнөөс санаа зовоод хэцүү гэх. Нөгөө хэсэг нь “Шагнал ч яах вэ яаж угаана даа” гэхээс халширч байгаа харагддаг. Бүр “өвчтэй” хогнууд нь шагналыг гангарах гэж авдаг. Шагналын дарамтад зарим хүмүүс ордог гэх. Энэ мэтчилэн шагналтай холбоотой эерэг, сөрөг олон зүйлс бий. Төр ивээнэ гэж байхад зугтах “тэнэг” байхгүй байх. Гэхдээ яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай “Гудамжиндаа гуйлга гуйдаг хүүхэдтэй ийм төрөөс би ямар ч шагнал авахгүй” гээд гавьяатын тэмдгийг нь буцаасан гэдэг. Ийм эр зоригтой хүмүүс байгааг ч бид мартаж болохгүй. Гуйж биш гуядаж авсан шагналыг эзэд олон болох болтугай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1111(203.91.115.37) 2019 оны 07 сарын 13

тийм. ер нь сүрхий онож ѳгѳѳд байгаа шүү. багануураас батаагийн балжиннямд олгосон нь үнэхээр нэг нүдээ олсон шагнал боллоо. бүжгээр олон хүүхдэд хүн байхын утга учрыг таниулсандаа. тѳр ингэж үнэлсэнд багануурчуудынхаа талархаж байна аа. ерѳнхийлѳгч ѳѳ.

1  |  0
зочин(124.158.73.28) 2019 оны 07 сарын 09

шагналууд нүдээ олсон баяртай байнаа

0  |  0
Иргэн(202.179.24.158) 2019 оны 07 сарын 13

Сайхан хүмүүс шагнуулжээ. Шарав гуайн аав ээж минь 2 дууг сонсохоор л нулимс гараад байдаг юм. Зөвхөн энэ дууг сонсох гэж Шарав гуайн CD, Жанцанноров гуайн Бурхан халдун CD аваад гадаадад сурахаар явж байлаа. Шарав гуайд хавдартай гээд хэзээ билээ хандив цуглуулахад өгч байлаа. Та хоёрт эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

1  |  0
Зочин(192.82.65.197) 2019 оны 07 сарын 16

Д.Эрдэнэбаатар багш нь төрийн өмчит Улаанбаатарын ИХ Сургуулийн тэнхмийн эрхлэгч, багш, профессор төслийн удирдагч хүн юмаа. Тодрхойлолт нь тус с ургуулиас л явсан юм. Шагнал авахаар том сургууль болдог, буруу юм бүтэхгүй болохоор бага сургууль нгь нэр нь гардаг цаг үе юм уу эсвэл ерөнхийлөгчийн ьамгын газар таамгаар хүний ажил албыг таювьдашг болчихсон юм уу. Тус сургуулдьд гучаад жил багшилдж байгаад өөр сургуулийн нэрээр гаргахаар ямар байх вэ жижиг зүйл биш шүү.

0  |  1
Иргэн(122.201.22.180) 2019 оны 07 сарын 09

Нүдээ олсон сайхан шагнал болжээ. Баттулга ерөнхийлөгч болсоноор шагнал утга учиртай болж ирж байгаад баяртай байна. Та бүхэнд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.

0  |  0
tumur(66.181.170.229) 2019 оны 07 сарын 16

жанцанноров юу хийсэн гэж Монгол улсийн баатар болж байгаан

1  |  2
tumur(66.181.170.229) 2019 оны 07 сарын 09

жанцанноров юу хийсэн гэж Монгол улсийн баатар болж байгаан

0  |  0
tumur(66.181.170.229) 2019 оны 07 сарын 09

жанцанноров юу хийсэн гэж Монгол улсийн баатар болж байгаан

0  |  0
tumur(66.181.170.229) 2019 оны 07 сарын 09

жанцанноров юу хийсэн гэж Монгол улсийн баатар болж байгаан

0  |  0
tumur(66.181.170.229) 2019 оны 07 сарын 09

жанцанноров юу хийсэн гэж Монгол улсийн баатар болж байгаан

0  |  0
tumur(66.181.170.229) 2019 оны 07 сарын 09

жанцанноров юу хийсэн гэж Монгол улсийн баатар болж байгаан

0  |  0
tumur(66.181.170.229) 2019 оны 07 сарын 09

жанцанноров юу хийсэн гэж Монгол улсийн баатар болж байгаан

0  |  0
Top