ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: БИД биш ТЭД үнэ тогтооно

2019 оны 07 сарын 09

Уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортоос хараат манай эдийн засагт дэлхийн зах зээлийн үнэ тун чухал. Тэгвэл энэ оны эхний хагасын байдлаар өмнөд хөршийн өсөлтийн төлөв сайжрахааргүй байгаагийн сацуу хоёр том гүрний толхилцоон дорвитой шийдлийг олохгүй байгаа нь түүхий эдийн ханш буурахад нөлөөллөө. Манай улсын  экспортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн үнийн мэдээллийг хүргэе.


ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ИЛҮҮДЭЛ ҮНЭ УРУУДУУЛЖ БАЙНА

Хар алт гэх ойлголт бидний хувьд бол нүүрсэнд илүүтэй зохих билээ. Дэлхийд ихэрхэх нөөц бүхий орд бидэнд бий. Гэхдээ эдийн засгийн үр ашгийг эв зүйг нь олж бодитоор хүртэхийн тулд төрийн саруул бодлого чухал. Өчигдөр, өнөөдрийн тухайд бид жилдээ хэдэн сая тонныг урд хөрш рүүгээ зөөгөөд, төсөвтөө хэдэн төгрөг оруулж ирэхэд л анхаарч байна. Бидэнд өрсөлдөгчид бий. Хойд хөрш Оросын өрсөлдөх чадвар улам бүр тодорч буй энэ цаг үед бодлогын ач холбогдол улам бүр нэмэгдэж буй билээ. Тэгвэл эхэнд хэлсэнчлэн дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшид ямар асуудал байгааг шинжээчдийн байр суурьт тулгуурлан харъя.

Хүрэн нүүрсний ханш тавдугаар сард дунджаар 70 ам.доллар болсон нь  буурсан үзүүлэлт.  Хоёрдугаар сард дунджаар 81 ам.доллар байсныг санах хэрэгтэй. Хятадын Засгийн газрын нүүрсний олборлолт, импортод тавих хяналт 2019 онд үргэлжлэх төлөвтэй байгаа нь хүрэн нүүрсний эрэлт, үнийг бууруулах нөлөөтэй хэвээр байна. Хятадын нүүрсний үйлдвэрлэл  энэ онд 3.3 хувиар нэмэгдэж 465 сая тонн, эрэлт 523 сая тонн, импорт 61 сая тоннд хүрэх нөлөөгөөр нүүрсний зах зээл бага зэрэг илүүдэлтэй байх төлөвтэй байна. Нүүрсний зах зээл дээрх илүүдэл нийлүүлэлт Хятадын голлох боомтуудын агуулахууд дахь нөөц тавдугаар сарын эцэст 16 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 15 хувиар нэмэгдсэн нь үнэ буурахад нөлөөлөв. Хөгжиж буй орнуудын өсөлт саарч, Австралийн голлох уурхайнуудын өргөтгөлийн ажил эцэслэгдсэнээр нүүрсний олборлолт энэ онд дунджаар жилийн хоёр  хувиар нэмэгдэж 250 сая тонноос 254 сая тоннд хүрэхээр байгаа. Энэ нь үнэ цаашид төдийлөн өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул Блүүмберг, ОУВС-гийн шинжээчид 2019 оны үнийн төсөөллөө бууруулж 80 ам.долларт хүргэлээ.


ЗЭСИЙН ЭРЭЛТ ХЯТАДЫН ӨСӨЛТ, ОЛОН УЛСЫН ГЕОПОЛИТИКООС ХАМААРНА

Манай төсөвт орлого дагуулдаг улаан метал буюу зэсийн ханш ямар байгааг тодотгоё. Тонн зэсийн үнэ хоёрдугаар сард дунджаар 6300 ам.доллар байсан бол тавдугаар  сард дунджаар 6039 ам.долларт хүрч буурав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын  тавдугаар  сард товлосон уулзалт бүтэлгүйтсэн гэсэн мэдэгдэл гарснаар худалдааны зөрчилдөөн өмнөх төсөөллөөс илүү хурцадмал болж, зөвшилцөлд хүрэх хугацаа тодорхойгүй хойшлогдсон нь үүнд голлон нөлөөлөв. Цаашид зэсийн эрэлт Хятадын өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос ихээхэн хамаарна. Зэсийн гол хэрэглэгч болох Хятадын аж үйлдвэрийн салбарын идэвхжил 2019 онд саарч байгаа нь үнэ төдийлөн өсөхгүй гэж үзэх нэг үндэслэл болж байна. Худалдааны зөвшилцөл эерэг үр дүнд хүрч чадахгүй тохиолдолд цаашдын өсөлтийн төлөв төсөөллөөс удааширч болзошгүй байна. Үүнээс үүдэн шинжээчид 2019 оны зэсийн дундаж үнийн төсөөллийг 6017 ам.доллар болно  гэж таамаглаж байна. Дэлхийн цэвэр зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ 2018 оны 21.5 сая тонноос 2020 онд 23.5 сая тонн хүрч нэмэгдэхээр байгаа нь дунд хугацаанд үнэ буурах хүлээлт бий болоход нөлөөлж байна.


ЭРСДЭЛИЙН ӨМНӨ ТУЛАХ ЦЭГ БОЛОХ АЛТНЫ ХАНШ ӨСӨВ

 Нэг унц алтны үнэ хоёрдугаар  сард дунджаар 1313 байсан. Гэвч мөнөөх л  худалдааны маргаан 3-5 саруудад түр зөөлөрсөн, хэлэлцээргүй Брекситийн эрсдэл зургаан  сараар хойшилсон зэрэг эрсдэл буурсны  нөлөөгөөр үнэ буурсаар тавдугаар сарын дунджаар 1279 ам.доллар болж  буурав. Харин худалдааны маргаан тавдугаар  сарын дундаас ширүүссэн, цаашид Холбооны нөөцийн банкны  хүү өсөх хүлээлт буурсан, алтны гоёл чимэглэлийн эрэлт 2019-2020 онд өсөхөөр байгаа, олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан зэрэгтэй холбоотой аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны эрэлт нэмэгдэж, үнэ өсч эхлээд байна. Тухайлбал,  зургаадугаар сарын сүүлээр 1400 ам.доллар даваад байна. Шинжээчид 2019 оны алтны үнийн төсөөллийг тавдугаар  сарын сүүлд нэмэгдүүлж 1317 ам.долларт хүргээд байна. Мөн Ирантай холбоотой геополитикийн асуудлууд, эрсдэл нэмэгдэж байгаа нь алтны үнэ өсөх нэг хүчин зүйл болж байг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top