ӨГЛӨӨНИЙ МЭНД

2019 оны 07 сарын 10

Өнөөдөр 2019.07.10. Монгол эх оронд маань нар 05 цаг 07 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлэрхэг. өдөртөө 31 хэм, шөнөдөө 16 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 191 дэх өдөр, он дуустал 174 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 10-нд Монгол Улсад Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг бол Багамын аралд Тусгаар тогтнолын өдөр, Мавританид Армийн баяр, ОХУ-д Цэргийн алдрын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Германы хөлбөмбөгч Марио Гомес, “Pet Shop Boys” хамтлагийн дуучин Нил Теннант, ЗХУ-ын сансрын нисэгч Пётр Климук, мэргэжлийн сүмоч асан Ваканосато, Хонконгийн дуучин Жеки Чун нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

НТӨ 48 оны энэ өдөр Диррахий хотод Гай Юлий Цезарь, Агуу Помпей нарын цэргүүд тулалджээ.

138 оны энэ өдөр Антонин Пий Ромын Эзэн хаан болжээ.

1847 оны энэ өдөр АНУ-д Хятадын анхны цагаач болох 35 хүн ирсэн байна.

1878 оны энэ өдөр Англид хөлбөмбөгийн шүүгч анх удаагаа шүгэл хэрэглэв.

1925 оны энэ өдөр Москва - Улаанбаатар – Бээжин чиглэлд ЗХУ-ын нисгэгч нар нислэг үйлдлээ. Долоо хоногт тэд 6476 км зам туулжээ.

1958 оны энэ өдөр Лондон хотын Мейфэр дүүргийн машины зогсоолд анхны тоолуур тавигдсан байна.

1964 оны энэ өдөр The Beatles хамтлагийн “A Hard Day’s Night” цомог гарчээ. Энэ өдрийг тус даян дэлхийд битломан үүссэн өдөр гэж үздэг.

1981 оны энэ өдөр АНУ-ын тэнгисийн цэрэгт офицеруудад хууз сахал тавихыг хориглосон байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн, нас уртасна. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, болгоомжтой байгаарай. Өнөөдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Хол газар яваар одогсод зүүн зүгт  мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top