ӨГЛӨӨНИЙ МЭНД

2019 оны 07 сарын 11

Өнөөдөр 2019.07.11. Монгол эх оронд маань нар 05 цаг 07 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлэрхэг. өдөртөө 31 хэм, шөнөдөө 18 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 192 дах өдөр, он дуустал 173 хоног үлдэж байна. Долоодугаар сарын 11-нд НҮБ-ын Дэлхийн хүн амын өдөр, Дэлхийн шоколадны өдрийг тэмдэглэдэг бол Монгол Улсад Ардын хувьсгалын баяр, Италид Гэгээн Розалигийн наадам, Польшид Волыний хядлагад амь насаа алдагчдыг дурсах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Данийн теннисчин Каролина Возняцки, Японы манга зураач Кэнтаро Миүра, Америкийн поп дуучин Сьюзанн Вега, Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани,Ираны найруулагч Жафар Панахи нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1576 оны энэ өдөр Английн шинжлэх ухааны экспедиц Гренландыг нээжээ.

1700 оны энэ өдөр Берлинд Германы ШУА байгуулагдсан байна.

1890 оны энэ өдөр Японд анхны улс төрийн сонгууль болжээ.

1919 оны энэ өдөр Голландад 8 цагийн ажлын өдөртэй болов.

1921 оны энэ өдөр Манзушир хутагт Цэрэндоржийн тэргүүлсэн шашны Засгийн газар унаж, Д.Бодоогоор ахлуулсан МАН-ын анхны хууль ёсны Засгийн газар байгуулагджээ.

1984 оны энэ өдөр АНУ-д бүх машиныг хамгаалалтын бүстэй байх шийдвэр гаргажээ.

2001 оны энэ өдөр Америкийн “Полароид” концерн дампуурлаа зарлав.

2010 оны энэ өдөр Испанийн шигшээ баг анх удаагаа хөлбөмбөгийн дэлхийн аварга болжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн, эрч хүч ихэснэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өнөөдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top