Өнөөдөр 2019.07.15. Монгол эх оронд маань нар 05 цаг 10 минутад мандлаа.
Улаанбаатар хотод түр зуурын бороотой. өдөртөө 29 хэм, шөнөдөө 19 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр 2019 оны 196 дах өдөр, он дуустал 169 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 15-нд Японд Тэнгисийн өдөр, Ботсванад Ерөнхийлөгчийн өдөр, харин Брунейд Султан хааны өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Германы жүжигчин, модель Дайан Крюгер, Данийн жүжигчин Брижитт Нильсен, Америкийн рок гитарчин Жо Сатриани, Хаити улсын Ерөнхийлөгч асан Жан-Бертран Аристид, Ираны удирдагч аятолла Али Хаменеи, Америкийн зохиолч Клайв Касслер нарын алдартнуудын төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1099 оны энэ өдөр Загалмайтны цэрэг Иерусалимийг эзэлжээ.
1205 оны энэ өдөр Иннокентий III хамба лам еврей нар Христээс урван тэрсэлснийхээ хариуд мөнхийн боолчлолд байх болно гэж мэдэгдсэн байна.
1795 оны энэ өдөр “Марсельеза” Францын сүлд дуу болжээ.
1815 оныэнэ өдөр Наполеон Английн Беллерофонт” хөлөг онгоцны багт бууж өгөв.
1954 оны энэ өдөр АНУ-д Boeing 707 онгоц анхны нислэгээ үйлджээ.
1965 оны энэ өдөр АНУ-ын Конгресс тамхины хайрцганд тамхины хорын тухай заавал бичиж байх хууль баталсан байна.
2006 оны энэ өдөр Twitter-ийн сервис байгуулагджээ.
2016 оны энэ өдөр Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого гарлаа.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой, эд мал арвидна. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )