Өнөөдөр 2019.07.17. Монгол эх оронд маань нар 05 цаг 12 минутад мандлаа.
Улаанбаатар хотод үүлэрхэг. өдөртөө 31 хэм, шөнөдөө 17 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр 2019 оны 198 дэх өдөр, он дуустал 167 хоног үлдэж байна. Долоодугаар сарын 17-нд Ирак улс Хувьсгалын өдөр, Лесотод Эзэн хааны өдөр, Финландад Ардчиллын баяр, БНСУ-д Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Лесотогийн Эзэн хаан Летсие III, Хонконгийн найруулагч Вонг Кар-Вай, Германы канцлер Ангела Меркель, Ханхүү Чарльзийн гэргий Камилла, Канадын жүжигчин Дональд Сазерленд, Голландын хөлбөмбөгч Яп Стам нарын төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
НТӨ 709 оны энэ өдөр Хятадын эрдэмтэн Чу Фу нар хиртэлтийн талаар хамгийн анхны эрдэм шинжилгээний тэмдэглэл бичжээ.
645 оны энэ өдөр Японы хамгийн анхны он тоолол Тайка эхэлжээ.
1453 оны энэ өдөр Францын арми Английн цэргийг ялснаар 100 жилийн дайн төгссөн байна.
1791 оны энэ өдөр Парист болсон Эзэн хаан XVI Людовикийг хаан ширээнээс буухыг шаардсан жагсаалыг цэргүүд гал нээн, тараажээ.
1868 оны энэ өдөр Японы нийслэл Киотогоос Токиод шилжив.
1929 оны энэ өдөр Дорнод Хятадын төмөр замын асуудлаас болж, ЗХУ Хятадтай дипломат харилцаагаа тасаллаа.
1942 оны энэ өдөр Сталинградын тулаан эхэлжээ.
1976 оны энэ өдөр Монреальд XXI Олимпын наадам эхэлсэн байна.
2011 оны энэ өдөр Японы эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг анх удаагаа дэлхийн аварга болов.
2014 оны энэ өдөр Амстердам - Куала-Лумпур чиглэлд нисэж байсан Боинг 777 онгоц сүйрч, 298 хүн амь насаа алдлаа. Ослын шалтгаан одоо ч тодорхойгүй хэвээр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад муу, өвчин ирнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өнөөдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )