НААДМЫН ГОЁЛ: Тэргүүн охины гал улаан сонголт

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Төрийн тэргүүн Х.Баттулга энэ жилийн наадмаар даруу төлөв хийцтэй, энгийн хүрэн дээл сонгож өмссөн бол Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн гал улаан дээлээр ижиллсэн байлаа.

Ерөнхийлөгчийн ээж Ц.Должинсүрэн, төрсөн эгч Х.Цэндбаяр болон охин Б.Намуун нар дүрэлзсэн улаан өнгийг баяр наадмын билэгдэл болгон сонгосныг зургаас харж болно. Амаржаад удаагүй ч олон нийтийн болон "Намуун" сангийнхаа ажилд идэвхтэй оролцож байгаа тэргүүн охин ийн төрийн наадмаар Төв асарт хүрэлцэн ирэхдээ манай зурагчны дуранд өртжээ. 

Б.Намуун энэ дээлээрээ мөн наадмын орой болсон Ерөнхийлөгчийн хүлээн авалтад гоёсон байлаа. 

Ерөнхийлөгчийн ээж Ц.Должинсүрэн, эгч Х.Цэндбаяр нар

Б.Намуун Их аварга Д.Дагвадорж, нөхөр О.Тэнүүний хамт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top