НААДМЫН ГОЁЛ: Аварга хөх торгон дээлээр гангарав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, улсын заан Н.Түвшинбаяр жүдо бөхөөр амжилтад хүрч, их спортын оргилд хүрэхэд үндэсний бөхийн бэлтгэл сургуулилт, дэг жаяг, унаган авьяас нь нөлөөлсөн гэж ярих дуртай. Дэлхий нийтэд үндэсний спортоо энэ үзэл бодлоороо сурталчилдаг олимпийн аварга тийм ч учраас өнөөдрийг хүртэл үндэсний бөхөөрөө тогтмол хичээллэж, заал танхимын барилдаан, улсын баяр наадамд хүндэтгэлтэй ханддаг билээ.

Энэ жилийн баяр наадамд дээгүүр барилдах бөхчүүдийн тоонд багтаж байсан ч дөрвийн даваанд аймгийн арслан Б.Бат-Амгаланд харамсалтайгаар өвдөг шороодсон аварга Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хөх торгон дээлээр гоёж, төлөв даруу наадав. 

Олон жил наадамчин олноо баясгаж, өндөр цолд хүрэхийн ерөөлийг түүнд өргөе. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top