Өнөөдөр 2019.07.18. Монгол эх оронд маань нар 05 цаг 13 минутад мандлаа.
Улаанбаатар хотод түр зуурын бороотой, өдөртөө 27 хэм, шөнөдөө 18 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр 2019 оны 199 дэх өдөр, он дуустал 166 хоног үлдэж байна. Долоодугаар сарын 18-нд Испанид Хөдөлмөрийн өдөр, АНУ-д Хот-догийн өдөр, Уругвайд Үндэсэн хуулийн баяраа тэмдэглэж байна.
Энэ өдөр Хятадын уран гулгагч Суй Вэньцзин, Японы жүжигчин Рёоко Хиросүэ, АНУ-ын жүжигчин Вин Дизель, Америкийн бизнесмен Стив Форбс, Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон нарын төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
64 оны энэ өдөр Ромд түймэр гарч, хот балгас болон хувирчээ.
1325 оны энэ өдөр Эртний Ацтекийн нийслэл Теночтитлан үүсэн байгуулагдав.
1872 оны энэ өдөр Их Британид анх удаа сонгуульд нууц санал асуулга хэрэглэгджээ.
1898 оны энэ өдөр Испанийн “Атлетик Бильбао” баг байгуулагджээ.
1948 оны энэ өдөр Коста-Рикад Коммунист намыг хаасан байна.
1968 оны энэ өдөр Роберт Нойс, Гордон Мур нар “Intel” компаниа байгууллаа.
1980 оны энэ өдөр Энэтхэг улс анхныхаа хиймэл дагуулыг хөөргөв.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад муу, өнгө зүс доройтно. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )