Бизнес, санхүүгийн цахим мэдээллийн хэрэгсэл болох “BTCN.asia’’-гийн улс орныг бизнес, технологи, улс төр зэрэг олон талаас нь танилцуулах зорилготой “Country Report” буланд Монгол Улс анхны зочноор оролцов. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад худалдааны нөхцөл байдал ба ирээдүйн нөөц боломжийн талаар ярилцсан байна.
Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын 3 талт яриа хэлэлцээ, эдийн засгийн коридор болон дэд бүтэц, ложистикийн төсөл, хөтөлбөрүүд, Монгол Улсын гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын тухай болон Монгол Улсын цаашдын хөгжлийг зөвхөн уул уурхайн салбарт түшиглэсэн бус хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн органик бараа бүтээгдэхүүнийг гадны дэвшилтэт технологийг нэвтрүүлэн үйлдвэрлэж, гадны зах зээлд худалдаалах зорилтын талаар танилцуулав.
Ярилцлагыг https://www.youtube.com/watch?v=QyMjHOxbiGQ&t=10s –ээс бүрэн эхээр нь үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )