ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Өнөөдөр 2019.07.22. Монгол эх оронд маань нар 05 цаг 16 минутад мандлаа.

Улаанбаатар хотод бороотой. өдөртөө 22 хэм, шөнөдөө 17 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 203 дах өдөр, он дуустал 162 өдөр үлдэж байна. Долоодугаар сарын 22-нд  Азербайжанд Үндэсний хэвлэл мэдээллийн өдөр бол Свазилендэд Нийгмийн баяр, Тажикистанд Үндэсний хэлний баяр, ТАБНУ-д Мод тарих өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Данийн хунтайж Феликс, Америкийн дуучин  Селена Гомес, ОХУ-ын Ардын жүжигчин  Олег Газманов, Бельгийн дуучин  Кейт Райан, Испанийн хөлбөмбөгч Эмилио Бутрагеньо нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1099 оны энэ өдөр загалмайтнууд Иерусалимийн хаант улсыг байгуулжээ.

1502 оны энэ өдөр Өмнөд Америкийг нээсэн агуу аялагч Америго Веспуччигийн хөлөг онгоц Лиссабонд буцсан ирсэн байна.

1894 оны энэ өдөр Францад амьтомашины анхны уралдаан “Paris-Rouen Trail” явагджээ.

1927 оны энэ өдөр Италид хөлбөмбөгийн “Рома” клуб байгуулагдав.

1929 оны энэ өдөр Дорнод Хятадын  төмөр замын төлөө ЗХУ, Хятадын дайн эхэлсэн байна.

1960 оны энэ өдөр Куба АНУ-ын мэдэлд байсан чихрийн үйлдвэрүүдийг улсын өмчид хураан авчээ.

1977 оны энэ өдөр Хятадад “Дөрвийн бүлэг”-ийн гишүүдийг Коммунист намаас хасаж, Дэн Сяопин Төрийн зөвлөлийн даргын үүрэгт ажилдаа эргэн орсон байна.

2010 оны энэ өдөр Аргентинд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өлсөж ундаасна. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top