Өмнөд Солонгосын дуучин, реппер, "Youtube" ертөнцийн од, олон рекорд амжилтын эзэн PSY өөрийн "P Nation" энтертайментийг үүсгэн байгуулаад удаагүй байгаа юм.
Тэгвэл түүний шинэ цомог долоодугаар сарын сүүлээр гарах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгджээ.
Цахим ертөнцөд шуугиан тариад байгаа бас нэгэн мэдээлэл бол PSY-ийн шинэ дууны клипэнд Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Suzy тоглож байгаа гэнэ. Suzy өнгөлөг, хөгжилтэй, шинэ дүр төрхөөр эргэн ирнэ гэж хүмүүс таамаглаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )