ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Өнөөдөр 2019.07.23. Монгол эх оронд маань нар 05 цаг 17 минутад мандлаа.

Улаанбаатар хотод бороотой, өдөртөө 21 хэм, шөнөдөө 16 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 204 дэх өдөр, он дуустал 161 хоног үлдэж байна. Долоодугаар сарын 23-нд дэлхий даяар Олон улсын халим, далайн гахайн өдрийг тэмдэглэдэг бол Абхазад Төрийн далбааны өдөр, Египетэд Хувьсгалын ойн баяр, Өмнөд Осетид Хэвлэл мэдээллийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Их Британийн жүжигчин Дэниел Рэдклифф, Унгарын шатарчин Юдит Полгар, Guns N’ Roses хамтлагийн гитарчин Сол Хадсон, Грэммийн шагналт, америк жүжигчин Вуди Харрельсон нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1148 оны энэ өдөр Загалмайтны хоёрдугаар дайн эхлэв.

1901 оны энэ өдөр Германы эмч Роберт Кох оготно, харх нь тарваган тахал өвчнийг дамжуулдаг болохыг баталжээ.

1968 оны энэ өдөр алан хядагчид анх удаа иргэний онгоцыг барьцаанд авчээ. Палестины дайчид “Эль-Аль” компанийн онгоцыг эзэлсэн байна.

1979 оны энэ өдөр Ираны шашны тэргүүн Хомейни залуучуудад муу нөлөөтэй хэмээн дуу хөгжим дамжуулахыг хоригложээ.

1980 оны энэ өдөр Азийн анхны сансрын нисгэгч болох Вьетнамын Фам Туан сансарт нисжээ.

1983 оны энэ өдөр Шри-Ланкад иргэний дайн эхэлсэн байна.

1999 оны энэ өдөр Мароккогийн Эзэн хаан Хасан таалал төгсжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад муу, өвчин гарна. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top